Элизабет Тейлор, Анжелина Жолигийн эсрэг

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Элизабет Тейлор, Анжелина Жолигийн эсрэг

ФОТО: YASHARASAREMI.BLOGSPOT.COM

Анжелина Жоли, Кэтрин Зета-Джонс хоёр Элизабет Тейлорын дүрийг бүтээхээр өрсөлдөж байгаа гэдэг нь хэт дөвийлгөсөн хэрэг болжээ.  Twitter дэх өөрийн блогийг ашиглан энэ талаар Тейлор тайлбар өгч “мориныхоо амыг татаж байхыг” бүгдэд зөвлөөд “Тейлорыг өөрөөс нь өөр хэн ч тоглох гээгүй” гэжээ. Сэм Кэшнер ба Нэнси Шоненбергер нарын “Ухаангүй дурлал: Элизабет Тейлор, Ричард Бертон ба зууны гэрлэлт» номоор кино хийх тухай асуултад «Намайг үхтэл арай ч үгүй биз дээ. Харин би эгшинд амьд байхаараа баярлаж сууна. Цаашид ч энэ байдалдаа үлдэнэ гэж төлөвлөсөн байгаа” хэмээн жүжигчин эмэгтэй хариулсан байв.

Энэ жилийн зургадугаар сард дээрх ном гарсны дараа гайхамшигтай жүжигчин эмэгтэйн амьдралын тухай намтрын кино хийгдэх яриа гараад Ричард Бертоны дүрийг Рассел Кроу эсвэл Колин Фаррелла бүтээнэ гэж ярьцгааж байлаа. Тейлорын тайлбарын дараа энэ талаар мартах эсвэл анхааралтай харах хэрэгтэй болж байх шиг. Киноны найруулагч болно гэж байсан Майк Николс  2007 оноос хойш нэлээд чөлөөтэй, Жоли зөвхөн 2011 онд «Кунг-Фу Панда» киноны сиквелийн дууг оруулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж