Увс аймагт гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

Увс аймагт гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ

Увс аймагт гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ

Онцгой байдлын ерөнхий газраас шинчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль болон 2018 онд Засгийн газрын хуралдаанаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг үндэсний болон орон нутгийн түвшинд  хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх ажлыг зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар болон МУЗН-ийн хамтарсан ажлын хэсэг Увс аймагт энэ сарын 07-08-ны өдрүүдэд ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Увс аймгийн мэргэжлийн анги, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрх зүйн орчны шинэчлэл, шинээр батлагдсан заавар, аргачлалын талаар зөвлөмж мэдээлэл өгч, аймгийн хэмжээнд тохиолддог болон тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийн тойм судалгааг боловсруулах, эрсдэлийг тодорхойлох, зөвлөмж гаргах зэрэг сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Мөн гамшгийн эрсдэлийн түвшинг тодорхойлон үр дүнг орон нутгийн удирдлага, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх сургалтад сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар болон аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын 67 ажилтан, алба хаагч хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж