Дижитал дэвшлийг дэмжигч – shoppy.mn

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

Дижитал дэвшлийг дэмжигч – shoppy.mn

2019 ОНЫ ХУДАЛДААНЫ САЛБАР ДАХЬ ДИЖИТАЛ ДЭВШИЛ ЮУ БАЙВ?

Дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах зорилго өмнөө тавин ажиллаж буй Монгол улсын ууган арилжааны банк Худалдаа хөгжлийн банкны Топ 400 харилцагч байгууллагуудын төлөөллөөс Шоппи ХХК дижитал дэвшлийг дэмжигч шилдэг байгууллагаар шалгарчээ. Та бүхэн shoppy.mn цахим худалдааны платформ, Худалдаа хөгжлийн банк хамтран Монголд анх удаа цахим зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан авах үйлчилгээ нэвтрүүлснийг мэдэж байгаа байх. Худалдаа хөгжлийн банк e-commerce төлбөрийн гарц, цахим зээлийн үйлчилгээ дээр shoppy.mn-тэй хамтран ажиллаж  Монголын цахим худалдааны салбарт дэвшил, үсрэнгүй хөгжлийг авчирсан гэхэд болно.

Эдийн засгийн нөхцөл байдал, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, санхүүгийн боломжид тулгуурлан нэвтрүүлсэн энэхүү үйлчилгээ нь хэрэглэгч болон худалдааны бизнес эрхлэгчдэд олон давуу талыг бий болгож чадсан.  Хэрэглэгч аль ч банкны харилцагч байж болох ба Shoppy.mn дэх 300,000 гаруй бараа бүтээгдэхүүнийг таван минутын дотор бичиг баримт бүрдүүлэлгүй, банкны салбарт очилгүй зээлээр худалдан авалт хийж эхлээд даруй 10 гаруй сар өнгөрчээ. Энэ хугацаанд 25 000 гаруй хэрэглэгч зээлээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах хүсэлт ирүүлсэн бөгөөд энэ үйлчилгээ нь олон мянган хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа.

ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ|ЦАГИЙГ ҮР АШИГТАЙ ӨНГӨРҮҮЛЭХ БОЛОМЖ

Тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэрийн дутагдлаас болж хэрэглэгч чанаргүй бараа, бүтээгдэхүүн худалдан авч буруу хөрөнгө оруулалт хийх тохиолдол олон гардаг, мөн хэрэглэгчдийн өөрийгөө хөгжүүлэх, цаг заваа сонирхолтой өнгөрүүлэхэд санхүүгийн боломж хязгаарлагдмал байдлыг цахим зээлийн тусламжтай Худалдаа хөгжлийн банк, shoppy.mn хамтран шийдвэрлэж эхэлсэн. Хэрэглэгчид shoppy.mn-ээс багц аялал, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээ авч мөн боловсролдоо ч хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна.  Бид өөрт таалагдах, чанартай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн байгаа газраасаа худалдан авах боломжтой болж чадсан бөгөөд санхүүгийн асуудлаас болж хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахгүй байх асуудлыг шийдвэрлэсэн нь хамгийн том дэвшил байлаа.

ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ|ХУДАЛДААНЫ САЛБАРЫН МАРГААШ РУУ ХАМТДАА

Худалдааны бизнес эрхлэгч та Cody гэж сонссон уу? Цахим худалдааны тэргүүлэгч Shoppy системийн дараагийн Cody үйлчилгээ өнөөдөр худалдааны салбарт бас нэгэн тэсрэлт хийж чадлаа. Cody үйлчилгээг одоогоор Монголын 30 гаруй худалдааны томоохон компаниуд өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэглэгчиддээ улам ойртож, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж эхэлсэн байна. Яагаад Cody гэж? Cody гэж яг юу вэ? Та сонирхож байвал яг одоо https://next.mn/https://tavannuden.comhttps://itstore.mn/ зэрэг сайтууд руу зочлоод үзээрэй. Худалдаа эрхлэгч таны олон жил хийх гэж бүтэлгүйтсэн, олон сая төгрөг зараад хаясан цогц цахим дэлгүүрүүд ажиллаад эхэлжээ. Удахгүй та даатгалын болон аялалын үйлчилгээ үзүүлэх системүүд, Үндэсний алдарт Michel Amazonka, Baigal, Goyol, Glamour cashmere брэндүүдийн, мөн Next болон IT store, Cose cosmetic store болон Монголын мэргэжлийн дизайнеруудын холбооны /MPDU/ цахим дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой болж байгааг дуулгаж байгаадаа баяртай байна.

Дэлхийд энэ чиглэлийн үйлчилгээг үзүүлэгч Shopify, Magento зэрэг компанийн үйлчилгээг авч үйлчлүүлэхэд асар их зардалтай, бүрэн  ойлгож ашиглахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл бид өөрсдийн гэсэн Cody-той болжээ.

Худалдааны бизнес эрхлэгч та өөрийн Cody-той болсноор бараа бүтээгдэхүүнээ мөн л Худалдаа хөгжлийн банкны цахим зээлийн үйлчилгээгээр худалдаалах боломжтой болж байгаа бөгөөд үндсэндээ бүхий л асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан цогц e-commerce системтэй болж байгаа гэсэн үг юм.

Cody Таны бараа бүтээгдэхүүн үйлчилгээг илүү олон хүнд хүргэж, таны бизнесийг хамгийн хурдан цахимжуулах болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://shoppy.mn/services/web2 эндээс үзэх боломжтой.

ДАРААГИЙН БЭЛЭГ ЮУ БАЙХ БОЛ?

Дэлхийн хөгжлийн чиг хандлагатай зэрэгцэн хөгжих том амбицтай гэдгээ зарлаад байгаа ХХБ болон Shoppy нарын хамтын ажиллагаа цаашид бидэнд ямар шинэ, ашигтай мэдээллийг дуулгах бол? Энэ талаар хамтдаа сонирхож хүлээх л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж