“Зөв харилцаа-эерэг хандлага-өндөр хариуцлага” сарын аяныг өрнүүлж байна | News.MN

“Зөв харилцаа-эерэг хандлага-өндөр хариуцлага” сарын аяныг өрнүүлж байна

“Зөв харилцаа-эерэг хандлага-өндөр хариуцлага” сарын аяныг өрнүүлж байна

“Зөв харилцаа-эерэг хандлага-өндөр хариуцлага” сарын аяныг өрнүүлж байна

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчийн харилцаа, хандлага ёс зүйг сайжруулах, Монгол Цэргийн нийтлэг дүрэм болон бусад дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болгон хэрэгжүүлэх, харилцааны эерэг соёл, эерэг сэтгэлгээ бүхий бүтээлч хувь хүн, хамт олныг хөгжүүлэх зорилгоор “Зөв харилцаа-эерэг хандлага-өндөр хариуцлага” уриатай сарын аяныг өрнүүлж байна.

Аянд Онцгой байдлын газар, Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 17, 23, 33 дугаар анги болон Эрэн хайх, аврах бүлэг, Улсын нөөцийн цэгийн алба хаагчид хамрагдаж байгаа юм.

Энэ хүрээнд алба хаагчдад “Харилцааны сэтгэл зүй, хандлага, цэргийн алба хаагчийн харилцааны сэтгэл зүйн онцлог” сэдвээр танхимын  сургалтыг зохион байгуулж, алба хаагчдын сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлж, зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Мөн “Цэргийн нийтлэг дүрэм”-ийг “Хэн сайн мэдэх вэ?” уралдааныг зохион байгуулж байгаа тус аян 2019 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж