Орост Хятад шиг интернетийг "чангалж" эхлэв | News.MN

Орост Хятад шиг интернетийг "чангалж" эхлэв

Орост Хятад шиг интернетийг "чангалж" эхлэв

Орост Хятад шиг интернетийг "чангалж" эхлэв

ОХУ-д энэ сарын 1-нээс “хараат бус интернетийн тухай хууль” хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр тус улсын эрх баригчид хүссэн үедээ ард иргэдээ дэлхий нийтийн интернет сүлжээнээс тусгаарлах, цахим мэдээллийн урсгалыг засгийн газраас шууд хянах боломжтой болж байгаа юм. Үүнийг олон улсын хүний эрхийн байгууллагууд болон “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын зүгээс хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах гэсэн “маш аюултай алхам” хэмээн эсэргүүцэж байна.

Харин Оросын эрх баригчдын зүгээс өөрсдийн гэсэн бие даасан интернетийн шугамтай болсноор гаднын янз бүрийн кибер халдлагаас хамгаалах, олон улсад интернетийн доголдол үүссэн тохиолдолд эрсдэлд бэлэн байх зэргээр тайлбарлаж байгаа юм.

ХАРААТ БУС ИНТЕРНЕТИЙН ХУУЛЬ ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?

Шинэ хуулийн дагуу Оросын бүх интернет үйлчилгээний компаниуд засгийн газраас олгосон тусгай төхөөрөмжийг гадаад гарц дээрээ байрлуулах ёстой ба энэ нь ОХУ-ын засгийн газар өөрийн интернэт урсгалыг бүрэн удирдах чадвартай болж байна гэсэн үг юм. Ингэснээр Засгийн газар тодорхой нэг вэб рүү хандаж байгаа урсгалын эх үүсгүүрийг олж хязгаарлах, шаардлагатай тохиолдолд Оросын дотоод интернэтийг гадаад ертөнцөөс бүрэн салгах, тодорхой нэг улсаас интернэт урсгалаа бүрэн хаах гэх бүрэн боломжтой болж байна. Гаднаас ямар нэгэн кибер халдлага орж ирлээ гэж бодоход олон улсын интернет сүлжээнээс салгаж “Рунет” буюу ОХУ-ын өөрийн дотоод сүлжээгээр харилцах юм.

Хуулийн хэрэгжилтийг тус улсын харилцаа холбооны “Роскомнадзор” агентлаг хянах аж. Энэхүү байгууллагын үүрэг нь ерөнхийдөө замын цагдаатай төстэй. Интернетийн урсгалыг бодит цаг хугацаанд нь дүн шинжилгээ хийж, хэрэггүй гэж үзсэн мэдээллийг хаах, гадаад дотоодын аливаа цахим халдлагыг олж илрүүлэн таслан зогсоох, мэдээллийн урсгалыг чиглүүлэх үүрэгтэй юм.

Олон шинжээч, иргэний нийгмийн идэвхтнүүд уг хуулийн жинхэнэ зорилго нь улс төрийн үзэл бодлын зөрүүг арилгах, ард иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах гэж харж байгаагаа илэрхийлж байна. Зарим ажиглагчид ОХУ-ын эрх баригчдыг “Хятад маягийн интернетийн хяналт”-ийг бий болгох гэж байна хэмээн болгоомжилж байгаа юм.

Хууль албан ёсоор хүчин төгөлдөр болсон хугацаа нь арваннэгдүгээр сарын 1. Гэхдээ энэ хууль аль долдугаар сараас хэрэгжээд эхэлсэн гэж зарим хүмүүс үзэж байна. Өнгөрсөн зун буюу долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Москвад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон мянган иргэдийн жагсаал цуглаан болсон. Энэ үеэр жагсагчид болон сэтгүүчид гар утаснаасаа интернетэд холбогдоход хүндрэлтэй байсан гэв. “Интернетийг хамгаалах нийгэмлэг”-ийн захирал Михаил Климариев наймдугаар сарын 3-ны өдөр Москвагийн төв хэсэгт “интернет тасалдсан”гэж мэдэгдсэн бөгөөд харилцаа холбооны “Вымпелком” –ыг албаар жагсаал цуглааны эрчийг сулруулахыг тулд ийм алхам хийсэн гэж буруутгажээ.

Нөгөөтэйгүүр энэ хуулийг хэрэгжүүлэхэд зардал өндөртэйн дээр интернетийн хурдыг сааруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цахим эрх чөлөөний төлөөх “Роскомсвобода” байгууллагын тэргүүн Александр Исавнин “ОХУ-д нийт 8000 гаруй интернетийн үйлчилгээ үзүүлэгч буюу сервер бүртгэгдсэн байдаг. Үүнээс 5000 орчим нь байнгын ажиллагаатай байдаг. Энэ бүхнийг нэг хяналтад оруулна гэдэг интернетийн хурд саарна гэсэн үг. Дээр нь асар их зардалтай ажил болно. Сири шиг гарын таван хуруунд багтах тоо биш шүү дээ. Мэдээж энэ зардлыг ард түмний татварын мөнгөнөөс гаргана. Тэгэхээр ард иргэдийн хувьд энэ бол зүгээр ч нэг цензур биш. Бүр өөрсдөө мөнгийг нь төлдөг цензуртэй болж байна гэсэн үг юм” хэмээн хэлсэн байна.

Засгийн газрын тооцоогоор энэ хуулийн эцсийн өртөгийг 20 тэрбумаас 30 тэрбум рубль (313 сая доллараас 470 сая доллар) гэж тооцоолж байгаа аж.

ОХУ  ХЯТАД ШИГ ХАТУУ ЧАНГА ИНТЕРНЕТИЙН ХЯНАЛТТАЙ БОЛОХ ГЭЖ БАЙНА УУ?

2010 оны зургадугаар сар, тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Твиттерийн Силикон Хөндий дэх төвд зочилсон юм. Тэрбээр Силикон хөндийд зочилсон ОХУ-н анхны Ерөнхийлөгч болов.  Энэ үеэр өөрийн албан ёсны твиттер хаягаа нээж, дараа нь “Google”, “Cisco Systems”, “Apple”  зэрэг компаниудаар зочилсон байна.  Айлчлалын сүүлийн өдөр “Apple”-ийн iPad барьсан Медведев "Орос орон илүү нээлттэй улс орон болохыг хичээж байна" гэж Стэнфордын их сургуульд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн юм. Энэхүү айлчлал нь Орос улсыг үнэхээр дэлхийн  нээлттэй мэдээлэл технологийн нийгэмлэгт элсэх хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна уу гэлтэй байв.

2009 онд Орос улс эрх чөлөөний индексээр 49-т жагсч байлаа. Дараа нь Медведев албанаасаа бууж, Путин Ерөнхийлөгч болох үед энэ үнэлгээ 52 болж доошлов. Үүнээс хойш жил бүр тасралтгүй доошилсоор Орос улс эрх чөлөөт байдлаараа 2018 онд дэлхийн 100 улсаас 67-р байранд жагсчээ.

Өнгөрсөн жилүүдэд Оросын засгийн газар интернет эрх чөлөөг хязгаарлахад чиглэсэн тодорхой бодлогуудыг хэрэгжүүлсээр иржээ. 2017 онд Москва виртуал хувийн сүлжээ буюу VPN ашиглахыг хязгаарлав. Мөн тэр жилдээ гадаадын санхүүжилт авч буй хэвлэл мэдээллийн хэрэгслийг "гадаадын төлөөлөгч" гэж тодорхойлох бодлогыг нэвтрүүлсэн. Дараа жил нь сошиал медиа хэрэглэгчдийг өөрийн хаягаа заавал утасныхаа дугаартай холбохыг шаардаж, онлайн орчинд нэрээ нууцлахыг хориглосон хууль батлагдсан байна.

Үүний зэрэгцээ, засгийн газраас "хэт туйлширсан" эсвэл "доромжилсон" утгатай гэж үзсэн онлайн постуудыг устгах, эздийг нь шүүхэд өгөх , цахим орчинд Орос улс, төрийн түшээд , нийгэм, төрийн бэлгэдлийг "үл хүндэтгэсэн"  үйлдэл гаргавал торгуулийн арга хэмжээ авах хуулийг баталсан юм.

Гэхдээ ихэнх мэргэжилтнүүд ОХУ, Хятад шиг бие даасан интернетийн хяналтыг бий болгож чадахгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, Хятад улс бие даасан цахим орчинг бүрдүүлэх хангалттай том зах зээлтэй. Хоёрдугаарт, Хятад улс интернетийн хяналтыг бүр анхнаас нь суурийг нь тавьж ирсэн. Харин ОХУ-ын хувьд цахим орчин дэлхий нийтийн адил олон жилийн турш нээлттэй байсаар ирсэн учир гэнэт бүх зүйлийг хязгаарлан, хааж чадахгүй гэж үзжээ. Харин ОХУ-ын эрх баригчдын одоогийн хийж буй үйлдэл нь тус улсын цахим орчинг Иран улсынхтай адил болгоно гэв.

Иранд “Телеграм”, “Твиттер”, “VPN” ашиглахыг хориглосон байдаг ч ард иргэдийн дунд одоог хүртэл ашиглагдсаар байдаг аж. Нөгөөтэйгүүр засгийн газраас уг хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд хамгийн том саад учруулах асуудал бол авлига гэж үзэж байна. Зарим мэргэжилтнүүд улс орон даяар бүх интернетийг тасалдаггүй л юм бол авлига байгаа цагт энэ хууль бүрэн утгаараа хэрэгжих боломжгүй гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.RFERL.ORG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-11 192.82.68.227

Зев л дее. Орос, Хитад мэтийн Дэлхийн их гvрнvvд манайх шиг Америк барууныг далласан газар нь ил гарч далайсан vед нь далд ороод далдайгаад долдойдоод явж болдоггvй байлгvй дээ. Эрх челеет гэх Америк барууныхан Ассанжийг яаж зовоож байгааг хараач!! Нацистууд л ийм байсан гэдэг

Avatar

40-с дээш насны эрүүл ухаантай хүн 2019-11-11 66.181.181.206

Доор зөв гээд байгаа хүмүүс 100% нь 45-с дээш насны хөгшин хоньны насгүй болсон төгцөгүүд л байгаа даа. Учир нь гуйлагчин амьдралаа өрөөл бусдаас болсон гэж үздэг хөгшин гюлаказууд энэ үеийнхэн. Өөрийнхөө үеийн сайн яваа, эрүүл ухаантай бусдыгаа Хятадын э****з гэж донгосдог. Та нарт нэг юм хэлье. Та нарын хүссэнээр хорвоо явахгүй. Ядуу гуйлагчин байгаа чинь та нарын хохь. Заяа муутай хүн гэж байдаггүй юм. Залхуу хүн гэж л байдаг юм. Эсвэл тэр чигээрээ хөгшин хоньны насгүй амьдралаа дуусга даа.

Avatar

654654654 2019-11-11 202.21.108.96

Оросууд Монголд ирж Фэйсбүкээ шалгдаг болчуул мөн гой оо хэхээ

Avatar

хэхэ 2019-11-11 203.217.139.227

ОРОСУУД ТЭГЖ БАЙГААД ЭНЭ ҮМХИЙ ШАР ҮНЭГЭЭ ХОРООХ БАЙХ ШҮҮ

Avatar

Зочин 2019-11-11 103.229.120.214

Internet bol uls ornii 2 dahi hil yum shuu deee. Eniig oilgohgui erguunuud y****n huuhen shig enger bugsuu zadgai taviad durtai mudaakad ni huchinduulj baih durtai garuud bna

Avatar

Зочин 2019-11-11 66.181.178.18

орос улс угаасаа гадны Кибер армийг няцаах хүчирхэг Кибер армитай Кибер армиар дэлхийд орос улс нэгт ордгийн Ард түмнээс айсан Путиний дэглэм гадны Кибер нэрээр өөрсдийн шүүмжилсэн шударга иргэдээ барьж идэх гэж байгаан тэр.

Avatar

хэхэ 2019-11-11 203.217.139.227

хэхэ битгий ш** чи

Avatar

Зочин 2019-11-11 66.181.161.62

Зөв шүү. Интернетийг зохих хэмжээнд хязгаарлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-11 49.0.212.139

Нэртэйгээр нь Орос Хятад Хойд солонгос гурав дэлхий дахины бүх сүлжээ харилцаа холбооноос өөрийгөө бүрмөсөн огтолж таслаад өөрийн гэсэн бүс нутгийн сүлжээ байгуулчаачээ, бас өөрийн гэсэн компьютер систем цоо шинээр бодоод гаргачих, тэр нь бодоход "гуравтын тооллын" системтэй байх хэрэгтэй.Тэр нь хар ухаанаар дүрсэлхэд 0 1 биш. Харин -1 0 1 гэдэг ч юмуу.

Avatar

Ovgon 2019-11-11 59.153.115.95

Ene umhii fashist putler oros orond buren fashist deglem togtooloo shuu, hoorhii arhichin orosuud torond horigdoj baihda taarsan azgui ard tumen shuu. Kkk

Avatar

Зочин 2019-11-11 202.131.250.130

chamd oros bolon putin yamar ch hamaagui yum bishuu tegeed uhsnee hiij end gonshignood bgan?

Avatar

Зочин 2019-11-11 202.9.43.111

Mash zuv shuu hunii erh ,erh chuluu , archilal bol jinhene bish ene bol huuramch zevseg shuudee, jinehene archilal hunii erh , erh chuluu bol uur zuil shuu d

Avatar

Зочин 2019-11-11 202.9.43.111

mongol bas iim boloh estoi

Avatar

Зочин 2019-11-11 202.21.124.21

Ардчиллын гэх жилүүдэд Монгол Улс хятад иргэдээр дүүрсэн. 100 айл, "Далай ээж зах" за ер нь дийлэнх дүүрэг, Өмнөд бүсийн аймгууд хятадуудаар сагаж байна. Харин манай томчууд гадны иргэд хэмжээндээ байгаа мэтээр худал мэдээ цацаж, энэ талаар хуруугаа ч хөдөлгөхгүй сууж байгаа нь ГЭМТ ХЭРЭГ. Уг нь Ерөнхийлөгчөөсөө эхлээд хятадуудыг гаргана гэсэн амлалт үлгэр болж дууслаа. Интернет, сошиалыг тэд гартаа барьж байна.

Avatar

ИРГЭН 2019-11-11 202.21.124.21

ЗӨВ Ш ДЭЭ. МОНГОЛ ШИГ ИЙМ ЗАДГАЙ, ЗАМБАРААГҮЙ, ХҮҮХЭД ЗАЛУУСТ ГАМШИГ БОЛЖ БАЙГАА ИНТЕРНЕТ, СОШИАЛТАЙ УЛС ДЭЛХИЙД БАЙХГҮЙ. ЖУРАМЛАЖ ЦЭГЦЛЭХ ШААРДЛАГАТАЙ.

Avatar

Зочин 2019-11-11 64.119.24.208

Улс болгон л ийм байдагшдээ. Хойд солонгос, хятадаас бусад нь

Avatar

зочин 2019-11-11 64.119.22.214

Цэгцлэх шаардлагатай. Хуурамч хаягуудыг устгах,хүний нэр хүндтэй холбоотой болон бусад асуудлыг чөлөөтэй бичиж болно, харин нэртэй, эзэнтэй байх шаардлагатай.

Avatar

Ардчиллын баян бүрдийн өрөнд баригдсан гуйлгачин 2019-11-11 202.131.245.243

Ардчилал гэж 30 жил хошигорсон Монгол коммунист хятдынхаа колони болчихсон байгаа нь үнэхээр өрөвдөлтэй.

Avatar

Ovgon 2019-11-11 59.153.115.95

Manai mongol 70 jil tanai umhii orosiin koloni baisan, hangalttai. Odoo ortei, zovlontoi bgaa ch ooriin erheer zovoh chin jargal yum shuu. Oros tsergiin orhidos min mongoloos zailaarai

Avatar

chinese person 2019-11-11 150.129.141.100

Ovgon 你是我的狗屎.

Avatar

Зочин 2019-11-11 49.0.212.139

Сөнө

Avatar

Зочин 2019-11-11 203.91.115.53

Путин хуйло

Avatar

Зочин 2019-11-11 174.194.142.236

DW сайтын Сергей Елкины шог зургийг ашиглаж. Дараа дараачийн нийтлэлдээ улам олноор нь тавьж байгаараа. Их хурц, оновчтой шоглол хийдэг эрхэм. Ялангуяа Путиныг их оновчтой шоголдог. Дээрх зураг дээрх шиг кеккк

Avatar

Зочин 2019-11-11 202.126.89.110

12-16 онд эрх баригч нам ийм бодлого явуулж байж бил ээ. Оюутнуудын жагсаалыг хүртэл дүнгээр нь боомилж хориглож байв шд.

Avatar

Зочин 2019-11-11 174.194.142.236

Амгалантуул чинь харин бусдаа бодвол монголд хэрэгтэй, Путинизмын булайг илчилсэн нийтлэл тавьж. Сайн байна. Оросын талаар Анхтуяа мэтийн оросоос орчуулагч нар ямарч ач холбогдолгуй угаадас тавьдгийн. Амгалантуулд амжилт хусий. Орос хэлтэйнууд нь Путинизмын булайг уншаад мэдээд явчина. Хэлгуй нарт чиний энэ мэдээлэл хэрэг болно.Орос бол хаалттай, тоталитар дэглэмтэй ардчилалгуй орон болсон шуу

Avatar

Зочин 2019-11-11 174.194.142.236

Харин доогуур зев гээд байгаа IP – нууд негее л Путиныг магтаад ухэх гээд байдаг IP – нууд. Орос элчин, эсвэл, оросын монголч эрдэмтэн К, эсвэл оросын бууны нохой ЖеЗи нарын троллууд….. оросын ард тумнээс Чебурнет нэр авсан энэ " хаалттай " интернет бол ард тумнээ тагнах, эрх челенг нь боох, Путины дэглэмийг эсэргууцэгчдийг ангуучилж намнах гэсэн бусармаг арга

Avatar

Зочин 2019-11-11 174.194.142.236

Монгол бо ардчилалын тал дээр оросоос ямагт урд нь алхаж ирсэн, эрх челее гэдгийг эрхэмлэж сурсан ард тумэн, терийн дээдчуудээрээ тийм амархан оросын Чебурнет шиг хууль гаргуулчихгуй байхаа

Avatar

Зочин 2019-11-11 174.194.142.236

эрх челеег боох

Avatar

Зочин 2019-11-11 202.131.245.243

Монгол тэр чигээрээ, түүн дотор бас чи ч гэсэн БНХАУ-ын Амрыг Хамгаалах Яамны хяналтанд байдгаа мэдэх үү, ардчилсан нохой бөөс өө?

Avatar

зочин 2019-11-11 202.9.43.11

Бузар булайгаа нуух гэсэн л арга … Манай дарга нарт ч санаа бол байгаа !!! … Сая л гэхэд , боломж нь байсан бол МАНгаруудд Одбаярынхаа булайг нуугаад л өнгөрөх байсан да .

Avatar

зочин 2019-11-11 66.181.166.196

Манай Жонкуу, Топор энэ тэр л буруу сэдэл аваад дагаад намирчихгүй бол маньд юуны хамаа, оросууд интернетээ тусгаарлана л биз

Avatar

Зочин 2019-11-11 202.21.108.70

Монголд тоглоом тоглолтыг бол цагийг нь хязгаарлахад буруудахгүй.

Avatar

Зочин 2019-11-11 122.201.31.114

энэ дор нэг хүн хэд хэдэн ip аар орж зөв зөв гэжээ тэгэж горьдох хэрэггүй л боловуу манайх муу ч гэсэн орос х*******н чинь хажууд ардчилсан орон шүү коммунист гуай

Avatar

Ганбаа 2019-11-11 202.131.225.197

Зөв зөв. Америкийн тагнуулын алба дэлхий нийтийг интернетээр хянаж байдаг шүү. Чалчиж, цуурах нь болоод хүчирхийлэл с***р самуун, аллага таллагатай аливаа мэдээлэл түгээх хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг

Avatar

Зочин 2019-11-11 106.193.193.155

Erh chuluunoosoo tatgalzahiig demjdeg emee uvoo nar zundoo baigaa bhoo. Ted bol muhardsan munhag. Burhany orondoo zalrahaasaa umno hoich uyee horloj yana daa… neg tarhia bazuulbal erh chuloo gej heden arvan jil orilood ch nemegui dee

Avatar

Зөв шиидвэр баина 2019-11-11 103.10.20.118

Зөв шийдвэр . Манайх ч гэсэн интернет болон телевизийн чанга хуультай болох хэрэгтэй.

Avatar

Zochin 2019-11-11 64.119.27.14

Зөв шиидвэр баина. Манаи улс иим болох хэрэгтэи.

Avatar

Зочин 2019-11-11 202.131.245.243

Эх сурвалж нь http://WWW.RFERL.ORG гэжээ. Энэ бол AHУcын Төрийн департаментаас 100% санхүүждэг, AHУcад мэдээгээ цацдаггүй суртал ухуулгын ажил хийдэг үзэл суртлын з****г юм. Жишээ нь Арабын хавар.

Avatar

Зочин 2019-11-11 202.131.245.243

http://WWW.RFERL.ORG=Radio Free Europe, Radio Liberty

Avatar

sain bnaa. 2019-11-11 202.131.225.197

orosuud harin ch sain bnaa.baruunii surtal uhuulga tarhi ugaaltaas zalhaj bna.ted nar asuudaliig ogt oor ontsogoos zarimdaa hari garigaas irsen met asuudaliig haranaa.odoo ter baruuniihanii vnet zvils geh ijil hvisten transjinder geh met gaj vzegdeliig delhii niited tulgaj bna.getel oorsdoo ene gaj zvilseesei bolj hvn am ni horogdoj hogshirch mohoj bna. es surthahuunii hubid bvr unaltand orood bna…

Avatar

Зочин 2019-11-11 66.181.165.246

Маш зөв шийдвэр байна. Монголд ч гэсэн ингэх хэрэгтэй! Хүүхэд залуучууд интернетээр ямар ч хараа хяналтгүй, дуртай юмаа үзэж байна!!! Ер нь Улс даяар орой 23:00 цагаас өглөөний 07:00 хүртэл интернетийг хаах хэрэгтэй!!! Хүүхдүүд, оюутнууд шөнө унтахгүй, интернет ухаж, ямар ч хэрэггүй мэдээлэл үзэхээс өөр ажил тэдэнд алга!!! 07:00 – 23:00 хүртэл 16 цагийн хугацаанд хэрэгтэй зүйлээ хийх хангалттай хугацаа байна…

Avatar

Зочин 2019-11-11 66.181.161.118

Tiim demjij bna. Heterhii ih erh choloo gai bolno uu gehees nemer bolohgvi

Avatar

Зочин 2019-11-11 202.179.2.138

unen teneg nuhur bn daa. achaalal ikhtei ued shunu ajilaa amjuulah gj ajilladag humuus yah uu.

Avatar

Монгол 2019-11-11 66.181.165.246

Зохицуулж сур, эрүүл мэндээ бод, шөнө амрах цагтаа амарч бай! Эрүүл мэндээс чинь чухал ажил гэж байх ёсгүй гэдгийг ойлго доо хө!!!

Avatar

Зочин 2019-11-11 202.131.245.243

Нойргүйдлээс болж хар залуугаараа эрт үхэх л байх даа.

Avatar

hvvhed l bol hvvhed ch dee.. 2019-11-11 202.131.225.197

hvvhed zaluuchuud interneted dontoj shono noirgui honoj bgaa ni iimees 13 tsagaas 5 tsag hvrtel haaj esbel ondor tolbortoi bolgoj abbal sain daa…olon hvvhed zaluuchuudiig abaran daa, ted ajil amaraltiin tsagaa zohiuluulah hemjeend hvreegui balchir baga bn ch dee…

Avatar

Зочин 2019-11-11 202.21.108.105

Хүүхдээ хүмүүжүүлж чадахаа байсан улс юм байхдаа. Хүүхэддээ юу гол нь вэ гэдгийг ухамсарлуулаач эцэг эхчүүд ээ. Тэмээ гэхээр ямаа гэх юм.

Avatar

Зочин 2019-11-11 64.119.24.208

ОРКЫН БОДОЛ ОРКУУДДАА ЗӨВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж