Ньюс хөтөч: Д.Одбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Д.Одбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Д.Одбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР 

2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “Үлгэрч ээж, аавуудын өдөр” болгох уриалга гаргажээ. Үлгэрч ээж аавуудын өдрөөр нийт ерөнхий боловсролын сургуулийн 593,200 сурагч, цэцэрлэгийн 261,354 хүүхдүүд ээж аав, ах эгчдээ үлгэр ярьж өгөхийг хүссэн захидал бичиж оролцох ба мөн facebook хэрэглэгч бүр үлгэрийг сурталчлах, зарим хэвлэл мэдээллийн байгууллага үлгэрээр эфирээ нээж хаах, үүрэн телефоны оператор компаниуд масс мессеж явуулах, цаашид аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс Үлгэрч ээж аавуудын 1 сарын аян болгон өрнүүлж байна.

10.00 цагт

  • УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.
  • УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдана.
  • ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн нээлттэй хаалганы өдөр
  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

11.00 цагт 

  • "Хүннү эйр" компанийн онгоцны ослын хохирогч ухаан оролгүй сар болж, хүнд байдалдбайгаа талаар болон осолтой холбоотой асуудлаар хохирогчийн ар гэрийхэн Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
  • АТГ-аас мэдээлэл хийнэ.

11.30 цагт

  • Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14.00 цагт

  •  Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.
  • Буянт-Ухаа спорт цогцолборт Азийн аварга шалгаруулах Боксын тэмцээний нээлт болно.

15.00 цагт

  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж