“Тамирчид маань гудамжинд бэлтгэл хийж, олимпийн эрх авлаа” | News.MN

“Тамирчид маань гудамжинд бэлтгэл хийж, олимпийн эрх авлаа”

“Тамирчид маань гудамжинд бэлтгэл хийж, олимпийн эрх авлаа”

“Тамирчид маань гудамжинд бэлтгэл хийж, олимпийн эрх авлаа”

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны /МҮСБХ/ ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгатай ярилцлаа.


-Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг тамирчид “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Энэ бүх амжилт тантай салшгүй холбоотой. Танд монголчуудынхаа өмнөөс баяр хүргэе?

-Юуны өмнө News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд эх орондоо ирээд хоёр л хонож байна. Монголчууд анх удаа сагсан бөмбөгийн спортын төрлөөр олимпод оролцохоор боллоо. Тэртээ 1964 онд монголын тамирчид анх удаагаа Токиогийн олимпод оролцож байсан бол 2020 онд багийн спортын төрлөөр анх удаа Монголын баг тамирчид маань оролцох эрхийг авлаа. Хүмүүс Монголд багийн спортын төрөл хэзээ ч хөгжихгүй гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр хүн төрөлхтний спортын их наадамд Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй баг оролцох болсонд маш баяртай байна. Нийт 205 улс жагсдаг. Эдгээр улсаас эмэгтэй баг маань дэлхийд гуравдугаар байрт жагссан. Тэр гайхалтай баярын өдрийн мэндийг хүргэе.

-Тухайн мөчид баярт мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

-Тэр өдөр Монголд “Энержи ресурс” компанийн зүгээс пабад шууд дамжуулж, маш сайхан арга хэмжээ болсон. Миний хувьд “Загасчин хүн усандаа” гэгчээр БНХАУ-д Оюутны дэлхийн аваргын тэмцээнд тамирчидтайгаа оролцож байсан. Тэнд фэйсбүүк гацаад байсан учраас орж, гараад л стресстэж бас догдолж үзсэн. Бид анх 2016 оны Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авч, сагсан бөмбөгийн спортоор дэлхийтэй танилцахад эхэлж байсан. Уг нь олимпийнхоо наадмыг энэ амжилтаараа тамгалж, үзүүлье гэсэн зорилготой яваад, шилдэг дөрвөн багийн нэг болоод ирсэн байгаа.

-Багийн спортын төрлөөр олимпийн эрх авахад та бүхний боловсруулсан төлөвлөгөө маш чухал. Энэ амжилт баг хамт олных нь хэдэн жилийн хөдөлмөрийн хичээл зүтгэл байв?

-Би анх 13 настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Тэр цагаас хойш сагсан бөмбөгийн “TLG 13” багаа 2004 оноос хойш байгуулаад 15 жил болсон байна. Анх сагсан бөмбөгийн спортыг өөр болгоё л гэж зүтгэсэн. Тэр үедээ хөндлөнгийн хүмүүс битгий хэл сагсан бөмбөгийн спортынхон хүртэл “Монголд багийн спорт хөгжихгүй” гэж хэлж болох хамаг л муу муухай харлуулж болох үгийг хэлж байсан.

Сагсан бөмбөгийн дасгалжуулагч, спортын мундаг сэтгүүлчид “Сагсан бөмбөгийн спортоор Азийн аварга шалгаруулах тэмцээнд ороход 50 жил, ДАШТ-д ороход 80 жил, олимпод орох боломжгүй гэж хэлдэг байсан.

Мэдээж би ганцаараа ажиллаагүй. Манай багийн хамт олон болон ивээн тэтгэгч компаниуд, үе үеийн ахмад тамирчид, дасгалжуулагчид, багийн эздүүд гээд олон хүний хүсэл мөрөөдөл байсан. Гэхдээ энэ бүхнийг хэрэгжүүлэх нь маш хэцүү л дээ. Бид дэлхийд гарах амархан байлаа. Манай багийн тамирчдын төлөвлөгөө гэвэл хүсэл мөрөөдөл л байна. Миний хэлсэн ярьсан зүйл сайн, муу ч байсан биелдэг. Тиймээс аль болох их ярьж, ихийг хийх зорилготой. Энэ бүхэнд тусалж дэмжсэн хамт олондоо “Маш их баярлалаа” гэж хэлмээр байна. Энэ хүүхдүүдээ би Монгол даяар шүүрдээгүй. Одоогоос 15 жилийн өмнө 12, 13 настай байсан хэдхэн хүүхэд л амжилт гаргаж байна. Тэр хүүхдүүд маань одоо 28, 29 нас хүрчихээд байна. Тэгэхээр тамирчдаа хар багаас нь бэлтгэсэн нь зөв систем, зөв бодлого. Энгийнээр тайлбарлавал дэлхийд iphone 11 гээд ухаалаг утас шинээр гарлаа шүү дээ. Түүнтэй адилхан дэлхийн хамгийн номер нэг ухаалаг системээр Монголын баг тоглож, амжилт гаргаж байгаа. Монгол хүүхдүүд чинь онцгой авьяастай шүү дээ. Хэзээ нэгэн цагт монгол хүүхэд NBA-д  оролцох бүрэн боломжтой.

-Өнгөрсөн хугацаанд та бүхнийг төрөөс дэмжсэн үү?

-Бид хамгийн хэцүү нь гадаа гудамжинд “Хурд” хорооллын гадна талбайд бэлтгэлээ хийсээр байгаад энэ амжилтыг гаргалаа. Төрөөс сүүлийн гурван жил тус болохоосоо илүүтэй дарамт боллоо. Биднийг хааж боож, заалнаасаа хөөж гаргалаа. Улстөржиж намчирхаж байна. Энэ олон хүүхдийн амжилтыг нэг сайд нь ч хүлээн авч уулзаж үзээгүй. Харин ч эсрэгээрээ үгүйсгэж, доромжилж “Энэ Азийн аварга шалгаруулах тэмцээн биш. Азийн цомын тэмцээн” гэх мэтээр биднийг үгүйсгэдэг. Гэхдээ бид ямар хэцүү бэрхшээл дундаас энэ амжилтыг гаргасан бэ гэдгийг ярих хэрэгтэй. Улс төрөөрөө ивээн тэтгэгчдийг болиулж, заалнаасаа хөөнө. Энэ байдал өнөөг хүртэл үргэлжилж байна. Ер нь спортын салбар шинэчлэгдэж, өөрчлөгдөх хэрэгтэй. Системийн өөрчлөлт хийхгүй л бол энэ байдлаараа хөгжихгүй ээ. Нэг даргын цүнх барьж, “бантан” зуурдаг газар бол сагсан бөмбөгийн спорт биш. Энэ спортоор Монголын ирээдүй болсон мянга мянган залуусыг зөв соён гэгээрүүлж, хүний хөгжлийг хөгжүүлэх ёстой газар. Монголынхоо төлөө сэтгэлтэй байгаа хүмүүст Монгол Улс халтай л байх шиг байна.

-Тамирчдын бэлтгэл хийх заал хамгийн чухал шүү дээ. Тамирчдынхаа бэлтгэл хийх нөхцөлд хэрхэн анхаарч байна вэ?

-Ер нь Монгол Улсын сагсан бөмбөгийн хөгжил дэлхийд эмэгтэй тамирчид гурав, эрэгтэй баг дөрөвдүгээр жагсдаг. Гэтэл Монголдоо бэлтгэл хийх ганцхан Спортын  төв ордноо булаацалдаад байхад л энэ спорт хөгжиж байна гэдэг нь гутамшиг шүү дээ. Нэг үеэ бодоход хувийн хэвшлийн дэлхийн стандартыг хангасан 10-20 спорт заал шинээр баригдлаа. Сагсан бөмбөгийн спорт заал танхим, хувцас хунар ивээн тэтгэгч, дасгалжуулагч, тоглогч гээд бүхэл бүтэн массаараа босдог. Одоо 21 аймгийн үндэсний лигт гэхэд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Булган аймгийн сагсан бөмбөгийн багтай болох гэж байна. Увс аймгаас “Увс нуур аваргууд” гэдэг сагсан бөмбөгийн клубыг Н.Батсуурь, С.Мөнхбат аваргууд байгуулахаар яригдаж байна. Зарим хүмүүс Монголд багийн спорт хөгжихгүй гэж хэлдэг байсан. Гэтэл монголчууд хамгийн их багаараа ажилладаг ард түмэн байсан түүхтэй. Яахав Манжийн дарлалд 220 жил орсноор энэ үзэл бодлыг хувиа хичээх байдал төртөл нь сэтгэхүйгээс нь арчиж хаясан. Агуу түүхэндээ хамтдаа нэгдэж, дэлхийн талыг эзэлж байсан өвөг дээдэстэй ард түмэн.

Тиймээс одоо ч хамтдаа зүтгэвэл боломж байна шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Өмнө нь элдвээр хэлүүлдэг байсан бол одоо багахан ч гэсэн итгэдэг болсон байх гэж найдаж байна.

-Сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдаж, маргалдаад байсан Монголын сагсан бөмбөгийн анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшийг холбооны ерөнхийлөгчөөр томилсоноор хоёр холбооны маргаан эцэслэгдсэн гэж бодож байлаа?     

-Сагсан бөмбөгийн холбоо нэгдсэн. Олимпийн эрх олгосон Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо нэг л байгаа. Яагаад бидэнд олимпийн эрх өгөөд байгаа юм бэ. Гэтэл Монголын сагсан бөмбөгийн холбооны гэх хүмүүс тэр нэрийг нь барьж гэмт хэрэг хийсэн юм. Тэд улсын мөнгийг гурван жил, татвар төлөгчдийн мөнгийг гурван жил хуурамч тамгаар Сагсан бөмбөгийн холбоо нэрийг барьж идэж байна. Монголд хууль цааз байдаг юм уу. Үнэнч шударгаар гудамжинд байгаа хүүхдүүд эх орныхоо нэрийг гаргаж, олимпийн эрхийг аваад ирлээ.

Нэг үе Монголд багийн спорт хөгжихгүй гэдэг байсан. Одоо харин сагсан бөмбөгчид олон улсын тавцанд амжилт гаргаад эхэллээ. Сагсан бөмбөгийн спортын тамирчид хэр өнөр өтгөн болж байна вэ?                                                

-Одоогоос 15 жилийн өмнө “TLG 13” багийг байгуулахад бодит тоогоор Монголд зургаахан лигийн багтай байсан. Тэр зургаан баг нь тав таваараа тоглож, нийт 90 хүний дунд л эргэлддэг байсан. Тухайн үед Оюутны лиг ч байхгүй. Сагсан бөмбөгчид маань хөл бөмбөг, өөр спортоор тоглоод явж байхад багаа байгуулсан. Манай тамирчид гэхэд 30-40 хүн,  дасгалжуулагчдын баг 10 орчим хүн байна. Энэ тоо маань цаашид улам нэмэгдэх байх. Сая

Монголд Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас орон даяар судалгаа хийхэд 10 хүүхдийн найм нь сагсан бөмбөг тоглодог гэж гарч ирсэн. Судлаач нар үндэсний бөхийн төрлийг сонирхдог гэж хариулах байх гэж бодож байсан юм билээ.

Мөн БНХАУ-ын гар утасны “Huawei” компани Монголын зах зээлд орохын тулд судалгаа  хийхэд “Монгол Улсын нэг сая хүн нь зөвхөн сагсан бөмбөгийн спортыг сонирхон тоглодог” гэж хариулсан нь энэ спорт үндэсний хэмжээний спорт болсныг илтгэж байна. Бид сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Монгол орон даяар хөгжүүлэхийн тулд 15-20 жилийн мастер төлөвлөгөөг боловсруулсан.

-Мастер төлөвлөгөө нь хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?        

-Ер нь мастер төлөвлөгөө маань хэрэгжээд эхэлсэн. Монгол Улсын засаг захиргааны нэгжийн дагуу 330 суманд, Цагаан сарын баяраар 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болно. Үндэсний их баяр наадмаар сумдын болон аймгийн наадмуудаар 3х3 тэмцээнийг зохион байгуулна. Монголчууд баяр наадмаар эрийн гурван наадмаа үзэж баярладаг бол эрийн дөрөв дэх наадам нь сагсан бөмбөгийн 3х3 төрөл байх болно. Улаанбаатар хотод нийт 152 хороо байдаг. Эдгээр хорооны залуусын дунд өнгөрөгч долдугаар сард сагсан бөмбөгийн 3х3 тэмцээн зохион байгуулсан. Цаашдаа энэ тэмцээнээ улам сайжруулж, 18 наснаас дээш болон доош гэдэг насны ангиллаар зохион байгуулах гэж байна.

-Эмэгтэй баг маань олимпийн эрхээ авлаа, харин эрэгтэй багийн хувьд ирэх оны гурав, дөрөвдүгээр сард олимпод орох эрхээ авах уу?

-Манай улсын эрэгтэй багийн хувьд 2020 оны гуравдугаар сарын 18-24-ний хооронд Энэтхэг улсад дэлхийн сагсан бөмбөгийн топ 20 баг оролцож, өрсөлдөнө. Эдгээр багт манай баг гурван эрхийн төлөө үзнэ. Дараагаар нь Унгар улсад дөрөвдүгээр сард зургаан баг тоглож, нэг олимпийн эрх өгнө. Ер нь манай улсын эрэгтэй баг олимпийн эрх авсан байхад нэг их гайхаад байхгүй. Өндөр зэрэглэлд байгаа. Сагсан бөмбөгийн өлгий нутаг болох АНУ-д 2017 онд ДАШТ болж, тус улсын тамирчид Дэлхийн аварга болсон. Гэтэл энэ жил манай эрэгтэй баг Дэлхийн аварга болсны дараагаар нь гурав дарааллан хожоод байна. Тэгэхээр бид хожихоо хүрвэл бүгдийг хожно. Хожигдохоо хүрвэл ч хожигдоно.

-Ирэх оны төлөвлөгөөгөө гэвэл?

-Бидний дараагийн зорилго “Токио-2020” олимпиос медаль авах. Одоо цаг арай гайгүй болох байлгүй дээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олимп хөгжил” сангийн тэргүүн гэсэн шүү дээ. Албан ёсны тамирчдаа спортынх нь гэрт нь оруулж, бэлтгэл сургуулилтын хийлгээд өгөөч гэж Монголын ард түмний өмнөөс хүсье. 2021 онд Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголд болох нь тодорхой болж байх шиг байна. Мөн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг манай холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав авахаар ажиллаж байгаа. Анх удаагаа Монголд 3х3 сагсан бөмбөгийн “U18” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, дэлхийн шилдэг 40 баг ирж, өрсөлдсөн шүү дээ. Үүнтэй адил насанд хүрэгчдийн ДАШТ болох магадлал өндөр байгаа шүү. Биднийг дэмжиж тусалдаг “МСS” компанийн хамт олон болон 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирал Л.Мягмаржав, “Энержи ресурс” компанийн хамт олон н.Цэнгэл захирал, МСБХ захирал Ц.Цэвэрбал багш, МҮСБХ С.Эрдэнэ ерөнхийлөгч, сэтгүүлчид, хөгжөөн дэмжигч нартаа маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэл сэтгэлийг зүтгэлээр хариулна.

Энэ хэдэн залуусаа хайрлаж, дэмжээд урмын өг хэлж байгаарай.

Амжилт амархан ирдэггүй. Хүнд хэцүүг даван туулж байж ирнэ шүү. Ирэх онд Монгол Улс “U18” болон “U23” бүх тивийн Азийн аваргад оролцох эрх авсныг албан ёсоор мэдэгдье. Бид бүх тэмцээндээ амжилттай оролцоно. Өмнө нь чөлөөт жүдо, боксын тамирчид баярлуулдаг байсан бол амралтын өдөр болгон баярлуулна. С.Тулга гэдэг хүнийг энэ хүртэл дэмжиж байгаад баярлалаа. Эцэст нь залуустаа хандаж хэлэхэд хүн хэзээд зөв байгаарай. Зөв юм болгон амжилтад хүргэдэг юм шүү гэдгийг хэлье.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ukun ch unrheer..,. 2019-11-11 103.77.192.195

Zolbin Mongolchuudad helehd naaf zaluh chin saaral ordonii hudalaa gishuudees iluh mundag zaluu shuu. Hairlaj hamgaalj yavaarai. Tulgaa batsaand amjilt hudie. Ovoo er hun yum daa.

Avatar

зоч 2019-11-11 64.119.25.118

Сайн хүү мундаг б.на.Залуусаа дэмжих хэрэгтэй.Үзлээ , харлаа амжилт

Avatar

Олимпод сагсан бөмбөг орох болсон нь. 2019-11-11 66.181.161.85

Багийн спортын хүн гэж өөр юмаа. Өөрөөсөө илүү их олон хүнийг хамруулж ярьж байна.Бид яг ингэж байж хамтаараа амжилтанд хүрнэ.Монголын 3х3 төрөл бол үнэхээр Монгол залуус бид бүгдийн бахархал болсон спорт шүү. Тулга гэх залуу мууллах тусам 7 бурхан од шиг гялалзах болно. Олимпод багийн спорт сагсан бөмбөгөөр орно гэж зүүд мөрөөдөлд огт байгаагүй шүү. 3х3 залуус хамт олонд баярлалаа.

Avatar

Shifu 2019-11-11 202.55.188.81

Manai Shifu Tulga bagsh bol yostoi soloitoi mundag hun shu. Olon olon saad bersheeliig saadgui davaj irsen Shifu bagsh.

Avatar

Сагс мандтугай. 2019-11-11 192.82.72.64

Монголын маш томыг хийж бүтээж яваа од мундаг залуу шүү. Монгол орны өнгөтэй өөдтэй бүх зүйлд хорсож явдаг хүмүүсийг атаархалын төрүүлж байгаа дүүгээр бахархаж явахыг харахд сайхан байна шүү. Сүлд хийморь нь үргэлж гялалзах болтугай. Үнэхээр хүмүүсийн ярьж хэлж байгаагаар хүмүүсийн шээсийн гоожуулсан яриа болсон байна.

Avatar

БТСХ 2019-11-11 192.82.69.67

Шаравжамц садаа болж болж сүүлдээ ичээд ичсэндээ галзуурчих шиг боллоо. Сагсаа хөгжүүлж чадахгүй байж улс удирдах гээд бгаамуу хаашайн… алтан ураг энэ тэр гэж сулиараад л

Avatar

Зочин 2019-11-11 202.126.89.65

Тулгаааа би гэхээ боль. Шилдэгүүд 3х3-г тоодоггүй. Атаархаад байгаа ч юм биш. Зөвхөн үнэнийг бичлээ. Тэмцээнд нь Амжилт хүсэе. Гэхдээ чи ухаантай эр хүн шиг байгаарай. Энэ тэнд үсчиж явахаа байчих

Avatar

Зочин 2019-11-11 66.181.191.112

ЧИ ЯМАР ХӨГИЙН АМЬТАН БЭ. ЧАДАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ БИТГИЙ АТААРХААД БАЙ. ОЛИМПИЙН ТЭМЦЭЭНД БАГТСАН ТӨРЛИЙГ ШИЛДГҮҮД ТООДОГГҮЙ ГЭНЭ ҮҮ. ЧИНИЙ ТЭР ШИЛДГҮҮД ЧИНЬ ХЭН Ч БИШ БАЙХГҮЙ ЮУ, ТЭНЭГЭЭ ОЙЛГОЖ АВ.

Avatar

Зочин 2019-11-11 202.9.42.67

Сайн амжилттай яваа баг тамирчиддаа амжилт хүсэх ёстой биш үү. Гэтэл нилээн хэдэн нөхөд муулж амжилт гаргасныг нь үгүйсгэх янзтай байна. Нөгөө тамын тогооны үлгэр ббодитой байсаар байна. олон дунд улс орноо боддоггүй ганцхан өөрийн эрх ашгаа боддог ахархан бодолтой хүмүүс байдгийг Тулга минь бүү тоо.Та бүгдийнхээ тэмцээнийг үзэж бахархаж таашаал авдаг шүү. Олимпоос медаль авах боломж дүүрэн байна гэж бид дүгнэдэг. Амжилт хүсье

Avatar

Зочин 2019-11-11 66.181.176.250

https://gadaadduuniimongolorchuulga.blogspot.com/

Avatar

Shifu TLG 2019-11-11 66.181.161.85

Тулга гэдэг хүн бол Монголчуудын бахархал залуу шүү. Багийн хамт олон болон тамирчидаа их зөв хүмүүжүүлсэн байна лээ.Хамтарч ажилж үзсэн их сайн залуу шүү. Доор бичсэн хүмүүсийг хараад ёстой л атаархал нь, хор шар нь өмдөндөө дусааж байна. Муу хэлүүлэх сайн л байдаг юм. Хар цагаан хэл ам холуур байдаг юм. Монголчууд олимпд орохоор болно гэдэг бол түүхэн үйл явдал. Баяр хүргэе сагсны залуустаа.

Avatar

Ataarhagch nart 2019-11-11 202.55.188.35

Hoorhii doo doo. Nogoo Omhii Tsogoo Tamiraa bolon Tamiin togoonii ataarhuu humuus shees ni dusaluulsan yariaa bolson bna. Yamar goyo bna. Tulga shig mundag hiimoritoi, mundag zaluu Mongold hovorhon shu. Hoorhiis hedheen hyaganaas ataarhalaa bichinee getsen bh yum.Demii gonzgoi sagsand shavarin haalt shavaraaa zailbal taarna.

Avatar

Тулга 2019-11-11 202.126.89.65

Тулгаа бол миний дүү. Чи Шараваа ах байхгүй байсан бол хэн ч биш байх байсан. Газрыг нь зараад хамаг мөнгийг нь аваад алга болсоноо юу гэж бодож байна??? Чи хятадын э****з. Чамайг мэднэ. Үндэс угсаагаа дагасан өөрөө өмхий санаатай хүн бол Тулга чи.

Avatar

Zochin 2019-11-11 202.179.6.70

Спортын салбарт улстөржилт хэрэггүй. Төр засгаас бор зүрхээрээ энэ түвшинд хүрсэн хэдэн тамирчин, багш дасгалжуулагч спортын салбар аа сайн дэмжих хэрэгтэй. Ядаж гай болохгүй байх хэрэгтэй. Уг нь улс орон нь олигтой байсан бол, арай хөгжингүй улс байсан бол дэлхийд 4т жагсдаг баг аа шууд оруулах байсан байх.
бас Сагсан бөмбөгийн холбоо нь 2 хуваагдсан байдал хэзээ цэгцрэх вэ? Эмэгтэй баг+Эрэгтэй баг эрхээ авч Олимп-д АМЖИЛТ гаргахыг хүсье*

Avatar

Баатар 2019-11-11 202.126.88.212

Хэрэв Шаравжамц маань зааландаа бэлтгэл хийлэгдэг байсан бол манай шигшээ азийн аврага болох байсан шүү!

Avatar

zochin 2019-11-11 182.160.2.0

TULGA, bolon bagiin hamt olond mjilt husie

Avatar

zochin 2019-11-11 182.160.2.0

TULGA,bolon bagiin ohid hovguuded amjilt husie ta nart ahaarhaj bgaa teneguudiig b** too bas neg demii gonzgoi nohor bii

Avatar

ulaan фen 2019-11-11 182.160.2.0

hogiin ataarhuu yumnuud ta nar Tulga shig huuhduudiig amjiltand hurgej chadahiin muu ter neg muuhai demii gonzgoi yum odoo toniloh heregtei holduu tolgoitoi gonzgoi yum TULGA, bolon bagiin ohid hovguuded tomoos tom amjilt husie ta nar yalnaa

Avatar

Зочин 2019-11-11 43.228.131.206

Тэр нэг дохийсон өндөр хөгшин төгцөг, дэмий гонзгой Шаравжамц гэж авилгач, хулгайч гай минь зайлаач

Avatar

bi 2019-11-11 103.229.123.205

bi bi geed l bna

Avatar

Болд 2019-11-11 183.81.170.10

Гудамжны сагс гудамжинд бэлтгэл хийдэг. Спортын төв ордон мөн бусад газар хийхээр томдоод байдаг гэж наад Тулга ярьж байсан. 2015 онд. Битгий худлаа яриад яваад бай. Бас битгий өрөвдүүлэх тактик ярьж бай. Хамгийн баян холбоо 3х3. Тамирчид нь бүгд цалиниай, хангамж өндөр. Манай МСS бол бүх талаар нь ивээн тэтгэдэг

Avatar

Болд 2019-11-11 43.228.131.110

Шаравжамц тэргүүтэй МАНгарууд ичиж амьдар.

Avatar

Төрсөн нь үнэн хүн дэ 2019-11-11 103.26.194.205

С.Эрдэнийн б**с долоогч

Avatar

Зочин 2019-11-11 66.181.161.14

яасан их муулж байнаа, комментууд нь

Avatar

Сурагч хүү 2019-11-11 66.181.161.29

Ингэж муулдаг юм байж та нар амралтын өдөр болгон л MNBA SPORTS HD дээр тавиад хөлсөө гартал догдлон үздэг биз дээ.

Avatar

Мөнх-Очир 2019-11-11 66.181.161.29

Энэ хүмүүс яагаад Тулга дасгалжуулагчийг Сагсан бөмбөгийн хөгжилд хамааруулахгүй байгаа юм бэ?
Тэр үед С.Тулга Японыг дасгалжуулах хүсэлтийг авчихсан бол одоо бид Олимп гэж яриа ч уу үгүй ч үү.

Avatar

Төрөө 2019-11-11 192.82.72.80

татварын мөнгийг хэрэггүй юманд зарцуулмааргүй байна. Сайн юм бол өөрсдөө тоглоод түрүүлээч дээ. Төрд ямарч хамаа байхгүй. худлаа л монголын төлөө гээд байдгийн

Avatar

Зочин 2019-11-11 202.21.109.144

chi neg zaal gargaad ogchihooch tegvel tatvariin mongiig urehgui sdee

Avatar

Амжилт хүсье 2019-11-11 66.181.161.52

Амжилт хүсье

Avatar

зочин 2019-11-11 192.82.65.120

Гудамж олдсон уу, сүртэй нөхөр бэ?

Avatar

Сагсан бөмбөг сонирхогч 2019-11-11 202.179.24.224

арай л хэтрүүлэгтэй байна, худлаа ярьж болохгүй шүү, бэлтгэл сургуулилт хаана хиймээр байна тэнд нээлттэй л байгаа даа

өөрийн чинь зан ааш хандлага "" би " би" гэдгээс болоод байгаа юм. Өөртөө сайн дүгнэлт хийх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2019-11-11 183.81.170.10

Үнэн үнэн. Би би гээд хамаг хүмүүсийг гомдоодог. Эрдэнэпүрэв багшийгаа хүртэл тэрний багш гэж юу байдаг юм мэдэхгүй юм байна гээд томроод байсан. Би их гайхсан. Зөндөө хүн сонссон

Avatar

Зочин 2019-11-11 165.22.115.211

Одоо энэ нөхрийг болих хэрэгтэй. Амбиц хөөсөн дэмий хүн. Энэ хүний хүч чадлаар олимпийн эрх авсан гэвэл өрөөсгөл юм. Хөгжлийн үедээ таарч ивээн тэттгэгч нарын дэмжлэгээр олон тэмцээнд орсон тулдаа эрхээ авлаа. Манай сагсчидад яг мэргэжлийн дасгалжуулагч л дутаад байна. Олимпоос өмнө сайн дасгалжуулагч л хэрэгтэй болох нь. Тэр нь Тулга хэмээх энэ бацаан биш шүү!!!

Avatar

Зочин 2019-11-11 202.126.89.110

Баас кет бол сон

Avatar

Зочин 2019-11-11 122.201.19.99

Баяр хүргэе

Avatar

SS 2019-11-11 66.181.168.8

Huawei 1 say hunees sudalgaa avaagui l dee, sh**j uguh yumaa

Avatar

Байж болохгүй 2019-11-11 202.21.109.35

Энэ байж болохгүй асуудал. Бүгд л төрийн дэмжлэгтэй явж байгаа.
Харин одоо эмэгтэй, эрэгтэй багаа ҮШБ-д аваад явах хэрэгтэй. Шийдвэрийг Ц.Шаравжамц санал гарган шийдвэрүүлнэ.

Avatar

Tuuhen amjilt 2019-11-11 202.55.188.90

Ene bol tuuhen amjilt, Mundag zaluu shu iim zaluusaar bid baharhah heregtei, Ene nogoo ter teneg sharvaa bolon bas ter muuhai tsaraitai tamir gedeg nohor baahan hov bichsen bna. Sharvaagin ter bichsen facedeeree yumig haraad sportin salbarin darga gesen nohoriig haraad ichij uheh shahsan. Tuuhen saikhan amjilt gargasan buh zauustaa bayar hurgie.

Avatar

Y 2019-11-11 192.82.71.236

Tamir l.alar baahan comment bichuulchhiimaa

Avatar

Зочин 2019-11-11 202.55.188.85

Энэ нээрээ сайхан шанаа. Орчлон сургуулийн заалыг эзэлчихсэн бүтэн өдөржингөө л бэлтгэл хийдэг юм бна лээшд

Avatar

Зочин 2019-11-11 209.97.168.3

Төрөөс дэмжиж тусалсан юм ёстой түй ч байхгүй нь үнэн. М-Си-Эс олон жилийн өмнөөс, Энержи Ресурс бас сүүлд шинээр орж ирж маш сайн дэмжиж чирсээр гаргаж ирсэн дээ. Төр компаниудынхаа өмнөөс ичих хэрэгтэй.

Avatar

Basketball 2019-11-11 122.201.21.61

Boon ataarhal bna shde. Mongol hun hovordson gej unen yum bna da. Ene nogoo hov bicheed ataarhaj uhej bgaa nohoduud l bj boloh buh zuileer bichsen bna. Sharvaa bolon Dotor gazarin tamiraa nar l bichij dee. Odoo shees ni goojij bga biz. Mongol humuus olimpd oraon bn.

Avatar

Зочин 2019-11-11 202.126.89.62

Gahgah. Tulgaa uuruu uuriiguu magtaad aldaatai bicheed yavaad baih yumdaa…..

Avatar

Олимп 2019-11-11 122.201.21.61

World Cup 2018 Philpine дэлхийн аварга. Дэлхийн хамгийн том зааланд болж байсан. Мөн маш олон өөр өөр зааланд 3х3 төрөл болплш. Гудамжинд ч болдог. Олимпийн Бэлтгэл сургуулилатаа одоо гадаа хийж болох уу? Хүмүүс наад тамын тогооны амьдаралаа бопох биш, бодитоор сэтгээд үз. Мэдээж муу юм хийсэн хумасаа нуухын тулд сэтгэгдэл бичиж байгаа байх. Энэ бол түүхэн амжилт.

Avatar

Тулааны спортын мастер 2019-11-11 202.21.112.37

Монголын тулааны тамирчид олон жил тив дэлхийн аварга боллоо. Улсаас гуйсан юм байхгүй, улс нь ядуу бхад спорт руу мөнгө оруулах бас хэцүү, бид мөнгө өг дэмж гэж нэг ч удаа сайд дарга нараас гуйсан юм бахйгүй, дуугай л бэлтгэлээ хийгээд өөрийгөө хөгжүүлээд явна даа.

Avatar

Зочин 2019-11-11 122.201.21.61

Цэнгэлийн манлай, хүн төрөлхтний хамгийн том наадам Олимпд орсон юм уу? Бас багийн спорт.

Avatar

zochin 2019-11-11 68.148.158.2

Baishind zaaland beltgel hiisen bol amjilt gargahgui hojigdood nudnii bulai bolno. Gadaa gudmand cever agaart beltgel hiisnii achaar sain baina.

Avatar

a 2019-11-11 103.229.123.205

ix tamirt,orchlon 2t belgel xiigee l biz dee.tsalintai bas yaax gesenum be.xuuchin puuz,t shortniihaa zuragiig taviaad xuuchirlaa ch gex shig.

Avatar

Бат 2019-11-11 68.100.237.110

Спортоор хичээллэ гэж хэнч гуйгаагүй шүүдээ .тэгээд с олимпоос медаль авлаа гээд улс хөгжөөд валютын нөөц нэмэгдээд хүмүүсийн амьдрал дээшлэхгүйшдээ

Avatar

Зочин 2019-11-11 192.82.64.248

үнэхээр амжилт гаргаж яваад нь бүх л монгол хүн баярлаж, бахархаж байгаа, гэхдээ ярьсан зарим зүйл нь арай л хэтрүүлэгтэй юм шиг санагдлаа, наад зах нь эрийн 4 наадам гэж одоо юу вэ, эмэгтэй баг нь эр биш учраас гээд л хараад сууж байх уу, тэр холбооны асуудал гээд бас л хоорондоо хэрэлдсэн нэгнээ муулсан юм….

Avatar

Зочин 2019-11-11 64.119.24.58

Negt ygaasaa street ball hoert mongold undesnii sags gej bhgui ene bol erdeneegiin ytsan huuheldei

Avatar

зочин 2019-11-11 66.181.161.122

МУНДАГ

Avatar

Зочин 2019-11-11 45.51.191.129

угаасаа гудамжных биз дээ

Avatar

зочин 2019-11-11 192.82.71.204

bat gedeg pisda odoo yu geed bgaan be valeotiin san usuhgui jih shig mongol hun delhiid neree gargah gej bna erguu malaa yah gej sportoor hicheelsiin ch geh shig yu gesench ugiin chi bol gants toosgoch daahguishdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж