Дөнгөж уусан согтууруулах ундаа таны тархинд зургаан минутын очдогийг Германы эрдэмтэд тайлбарлаад энэ тухайгаа Journal of Cerebral Blood Flow and Metabolism сэтгүүлд бичжээ.
Ийм маягаар анх удаагаа алкоголь хүний тархины өөрчлөлтөд маш хурдан үйлчилдгийг тогтоосон байна. Өмнө нь иймэрхүү туршилтыг зөвхөн амьтад дээр хийдэг байлаа.
Гурван шилэн аяга шар айраг эсвэл хоёр шилэн аяга дарстай тэнцэх хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсний дараа зургаан минутын дотор цусан дахь алкоголийн хэмжээ 0,06 хувь гэсэн эрсдэлийн төвшинд хүрдэг байна. Ийм нягтрал тархины эсийн өөрчлөлтөд хүргэдэг.
Энэ төвшин төдийлөн их биш. Германд бол 0,05 хувийн үзүүлэлт машин барих зөвшөөрлийн төвшингийнх. Энэ төвшинг бага зэрэг нэмэгдэхэд хөдөлгөөний өөрчлөлт гарах ба харин ухаан өөрчлөгдөөгүй байна.
Туршилтын явцад найман эрэгтэй, долоон эмэгтэй дээр заагдсан хэмжээний алкоголийг МРТ-сканер төхөөрөмжийн дор хэвтэж байгаад урт гуурсар уужээ. Сканер тархины өчүүхэн төдий өөрчлөлтийг буулгаж байлаа.
Судалгааны явцад тархины эсийг эвдрэлээс хамгаалдаг химийн бодис алкоголийн хэмжээ бага зэрэг нэмэгдсэний дараа ялгарахаа больсон байна. Сонирхолтой нь эрэгтэй ба эмэгтэйн тархинд согтууруулах ундаа адилхан үйлчилгээтэй байжээ.