Монгол, Украины иргэд харилцан визгүй зорчино | News.MN

Монгол, Украины иргэд харилцан визгүй зорчино

Монгол, Украины иргэд харилцан визгүй зорчино

Монгол, Украины иргэд харилцан визгүй зорчино

Польшийн Варшав хот дахь Украин улсын Элчин сайдын яамны байранд Монгол болон Украин улсын харилцан визгүй зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт /2019.11.08/ болж өндөрлөлөө. Хэлэлцээрт Украины Засгийн газрын төлөөлж, Польш улсад суугаа Украины Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрей Дещиця, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Польш улсад суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Батаа нар гарын үсэг зуржээ. Польш улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Н.Батаа нь Украин улсын хэргийг давхар хариуцдаг юм.

Ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайд Н.Батаа хэлэхдээ “Энэхүү хэлэлцээрийн ач холбогдол нь Монгол Улсын энгийн паспорттой иргэд 30 хоногийн дотор Украин улс руу визгүй, чөлөөтэй зорчих боломжтой болж байгаа гэдгээрээ онцлог юм" гэв.

Харин Польш улсад суугаа Украин улсын Элчин сайд Дещиця хэлэхдээ: “Хэлэлцээрт тусгагдсанаар, Украин улсын иргэд Монгол Улс руу 180 хоногийн дотор нийт 90 хоног визгүй зорчих боломжтой болж байна. Монгол Улс нь украин иргэдийн хувьд визгүй зорчих боломжтой ээлжит нээлттэй орон боллоо. Бид энэ төрлийн хэлэлцээрийг 88 улстай байгуулсан байдаг, харин 140 орчим улсад украин иргэд зорчиход хялбаршуулсан систем үйлчилж байна. Энэхүү хэлэлцээрт Монгол, Украин улс харилцан гарын үсэг зурсан нь маш чухал. Учир нь, өнөөдрийг хүртэл Украин болон Монгол Улсын иргэд 1979 онд батлагдсан ЗХУ болон БНМАУ-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу зорчдог байсан. Энэ нь хоёр улсын иргэдийн хувьд урилга авах гэх мэтчилэн хүндрэлтэй асуудалтай байсан. Түүнээс хойш нөхцөл байдал бүрэн өөрчлөгдсөн, бичиг баримтууд бас өөрчлөгдсөн, өөрөөр хэлбэл энэ нь үнэхээр хуучирсан юм. Тиймээс бид энэ гэрээний дагуу Украин, Монгол Улсын иргэдийг зорчиход шаардлагатай бичиг баримтыг шинэчлэх нь зүйтэй гэж үзсэн юм" гэв.

Монгол Улсын иргэд визгүй зорчих боломжтой улс орны жагсаалтыг ЭНД  дарж сонирхоорой

Эх сурвалж: pravda.com.ua

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-11 183.81.171.2

иргэн
Монгол Улсын энгийн паспорттой иргэд 30 хоногийн дотор Украин улс руу визгүй, чөлөөтэй зорчих боломжтой болж байгаа гэдгээрээ онцлог ……. Харин “Хэлэлцээрт тусгагдсанаар, Украин улсын иргэд Монгол Улс руу 180 хоногийн дотор нийт 90 хоног визгүй зорчих боломжтой болж байна гэнэ манай Гадаад хэргийн яам юу хийгээд байна?

Avatar

ИРГЭН 2019-11-11 202.21.124.21

ШИНЭ ФАШИЗМ, БАНДЕРИЗМ, т*******т ДАЙН, АВИЛГА, МӨНГӨ УГААЛТ, УРВАЛТ ШАРВАЛТЫН ҮҮР-УУРХАЙ БОЛСОН УКРАЙНТАЙ ВИЗГҮЙ БОЛЖ ҮХСЭНЭЭ ХИЙНЭЭ. МАНАЙ ДИПЛОМАТ БОДЛОГЫН БАС НЭГ ДАМПУУРАЛ.

Avatar

Зочин 2019-11-11 202.21.124.21

Адил биш нөхцлөөр байгуулсан нэгд, хоёрт, бандеруудаар дамжиж фашизм орж ирэх зам нээгдэж дээ. "Их Орост дээрэлхүүлсэн" гэж гэж нэг хорон санаат бичжээ. Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад зөвшөөрүүлэхийн төлөө оросууд тууштай тэмцэж, өнөөгийн эрүүл мэнд, боловсрол, хөжглийн баттай суурийг тавьж өгснийг цөөн дуракаас бусад нь мэднэ дээ. Ийм зүйл бичигчэд голдуу өмнийн цустанууд байдаг. Гол аюул өмнөдийн иргэдийн болон өрийн "зөөлөн" байлдан дагуулалт монголыг эзэлчихлээ !!!

Avatar

Зочин 2019-11-11 192.82.65.76

Харилцан ижил бус нөхцөлөөр яагаад байгуулсан юм бол?

Avatar

Зочин 2019-11-11 96.30.79.134

Украин, Монгол хоёр адилхан л Их Орост дээрэлхүүлж буй жижиг улсууд учраас хамтран ажиллах ёстой!! Ялгаа нь: Оросууд Украины эсрэг ил зэвсэгт халдлага үйлдэн нутаг дэвсгэрийг нь булааж байгаа бол Монголыг далд аргаар, эдийн засгийн хөгжлийг нь саатуулан хорлох аргаар хараат байдалдаа байлгах гэж хичээж байгаа!!!

Avatar

Zochin 2019-11-11 202.179.31.42

Balaa ukrainchuudaar yahavdee

Avatar

Зочин 2019-11-11 202.55.191.130

маш сайхан мэдээ бна.

Avatar

Зочин 2019-11-11 202.21.108.226

Заа Украйн охид, бүсгүйчүүд бөөнөөрөө ирэхэндээ. Гоё гоё.

Avatar

Зочин 2019-11-11 122.201.31.142

Монголоос долоон дор болчихсон неонацист улс Украинд хэн ч очихгүй.

Avatar

Зочин 2019-11-11 66.181.183.39

teneg. chi yuch medehgui bol duugai bai malaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж