Д.Бодоогийн нэрээр олон улсад хандсан тунхаглал илгээв /1921.11.14/

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Д.Бодоогийн нэрээр олон улсад хандсан тунхаглал илгээв /1921.11.14/

NEWS агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг багцлан хүргэж байна-

1921.11.14 Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандсан тунхаглал нийтлэн илгээжээ.

1926.11.13 БНМАУ-ын VII бага хурал хуралдав.

  • “Бичгийн гавъяаны” болон “Цэргийн гавъяаны” одонг бий болгожээ.

1927.11.15 С.Дэндэвийг Цэргийн явдлын яамны сайдаар томилов.

1934.11.15 Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн Москва хотноо Сталинтай уулзав.

1952.11.15 “БНМАУ, БНХАУ-ын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гэрээ”-г батлав.

1958.11.11 БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын иргэний агаарын нислэг үйлдэх тухай 1958 оны нэгдүгээр сарын 17-ны гэрээний дагуу Монголын Нислэгийн удирдах хэлтсийн нисэх онгоц 11-ний өдөр Улаанбаатар Бээжингийн чиглэлд анхны албан ёсны нислэг хийсэн ба сар бүрийн 1, 11, 21-нд Улаанбаатар Бээжин, сар бүрийн 2, 12, 22-нд Бээжин Улаанбаатар гэсэн нислэг үйлдэхээр шийдвэрлэснийг БНХАУ-ын Иргэний агаарын нислэгийн хэлтэс баяртайгаар хүлээн авав.

2000.11.13 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд албан ёсны айлчлал хийв.

2009.11.11 Монгол Улс НАТО-д харилцагч орны статустай болох тухай зөвлөмж гаргав.

2012.11.14  Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон хуульчилж, бүх нийтээр тэмдэглэх баярын жагсаалтад албан ёсоор оруулав. /Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн/

2013.11.17 Европын комиссын ерөнхийлөгч Жозе Мануэл Барроза Монгол Улсад айлчлав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж