Оросын банкууд ипотекийн зээлийн хүүг бууруулна

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

Оросын банкууд ипотекийн зээлийн хүүг бууруулна

Оросын банкууд ипотекийн зээлийн хүүг бууруулна

Риа Новости агентлагийн судалгааны байгууллагын хийсэн тандалтаар Оросын банкууд ипотекийн зээлийн хүүг бууруулахаар зэхэж байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт /2019.11.06/ Оросын Төв банкны Ерөнхийлөгч Эльвира Набиуллина инфляцийн түвшингээс шалтгаалан ипотекийн хүү буурна гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр инфляцийн түвшин 4 хувьд хадгалагдах үед ойрын жилүүдэд ипотекийн хүү 7-8 хувь болно хэмээн хэлсэн.

Энэ арваннэгдүгээр сар гарснаас хойш Оросын томоосхон банкууд ипотекийн хүүгээ буулгана гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тухайлбал, Засгийн газраас татаас авсан барилгын компаниудын барьсан орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулна гэдгээ Сбербанк арваннэгдүгээр сарын 8-нд зарлалаа. ВТБ болон Альфа-банк мөн ижил мэдэгдлийг дараалан хийлээ. Совкомбанк, Райффайзенбанк, МКБ банкууд буулгахаар төлөвлөж байгааг РИА Новости мэдээллээ.

Шинжээчдийн тооцоогоор ирэх 2020 онд ипотекийн хүү 8,5-9 хувь хүрч буурах бөгөөд ингэсэн нөхцөлд ипотекийн зээлийн хэмжээ 25-30 хувиар өсөх юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж