Энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд Парис хотын бахархал болсон Дарь эхийн сүмд гал гарсан. Одоо сүмийн шатсан оройг сэргээн засварлах бэлтгэл ажил ид хийгдэж байна. Сүмийн сэргээн засварлах ажилд ОХУ-ыг оролцуулахаар Франц шийдсэн хэмээн Олон улстай соёлын чиглэлээр хамтран ажиллах тусгай төлөөлөгч Михаил Швыдкой РИА Новости-д мэдээллээ.
Түүний хэлснээр Орос улс Дарь эхийн сүмийн сэргээн засварлахад туслах хүсэлтээ анхлан илэрхийлжээ. Франц Оросын хүсэлтийг ийнхүү нааштай хүлээн авсан нь Оросын шинжлэх ухааны ололтыг хүлээн зөвшөөрсөн хэрэг хэмээн Михаил Швыдкой хэллээ. Хавар болсон галын улмаас сүмийн шовх орой бүрэн шатсан юм. Дарь эхийн сүмийг бүрэн сэргээн засварлаж, унаган төрхөнд нь оруулахын тулд дор хаяж таван жил зарцуулагдана хэмээн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ