
Леонардо Ди Каприог Өмнөд Африкт хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн сүүлийн Бразил, Голландын эсрэг тоглолтыг үзээд сууж байхад үзэгчид түүнийг таниад гар барих гэж хуйларцгаажээ. Леог ариун цэврийн өрөөнд орох үед энэ явдал болсон бөгөөд танигдахгүйг хичээн хар нүдний шил, бейсболын малгай өмссөн нь тус болоогүй аж. Үзэгчид хашгиран, бүрээгээ үлээж, түүний нэрийг дуудах үед алдарт жүжигчин айсандаа тусламж гуйн хашгирсан гэнэ. Эцэст нь хамгаалагчид ирж, түүнийг шүтэн бишрэгчдээс нь салгасан байна. Лео ариун цэврийн өрөөний хаалгыг дотроос нь түгжсэн байсан бөгөөд царай нь айсандаа хувхай цайсан байжээ.
Бэлтгэсэн Н.Энх