Монголын аялал жуулчлалыг сурталчилж буй Тайпэйн үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2019.11.10-нд нийтлэгдсэн

Монголын аялал жуулчлалыг сурталчилж буй Тайпэйн үзэсгэлэн

МУ-ын Аялал жуулчлалын хөгжлийн төв, Миат ХХК, Жуулчин ХХК, Нью жуулчин турс ХК, Let’s Travel ХХК, Mongolia Trekking, Hotspot Travel зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулагч 7 аж ахуйн нэгжүүд 11-р сарын 8-наас 11-ний өдрийн хооронд “Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-2019”-нд оролцож, Монгол орны аялал жуулчлалын онцлог, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах болно. МУ-ын Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Б.Баттулга хэлсэн үгэндээ “Монгол орон бол өнө эртний аугаа түүхтэй, өвөрмөц содон нүүдэлчдийн соёлтой орон бөгөөд та бүхнийг J1815 павилионоор зочлон, Монгол орны тухай мэдээ, мэдээлэл авахыг урьж байна.” гэв.

Монгол Улсаас Тайваньд суугаа Төлөөлөгч Л.Золзаяа энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд уригдан оролцсож, үзэсгэлэнгийн павилионуудаар зочлон, Монгол орноо төлөөлөн оролцож буй аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, амжилт хүсэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Жил бүр 16 сая гаруй Тайвань иргэд гадаад улс орон руу аялж жуулчилдаг тул Тайваний жуулчдыг Монгол оронд аялуулах нь маш ирээдүйтэй зах зээл юм” гэв. МУ-ын төрийн байгууллагуудаас гаргасан статистик мэдээллээс харахад өнгөрсөн 5 жилийн хугацаанд Тайваниас Монголд аялаж буй жуулчдын тоо 2.2 дахин өссөн. Тухайлбал 2018 онд нийт 5233 Тайвань иргэн Монгол оронд аялсан ба Тайвань жуулчдын тоо цаашид ч өсөх хандлагатай байна.

Тайваниас Монгол Улсад суугаа Дэд төлөөлөгч хатагтай Янь Жу Лиэнь хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Монгол орон хэдийнээ гадны жуулчдын хамгийн ихээр ирэх дуртай орон болж чадсан бөгөөд тэр дундаа Тайваньчуудын анхааралыг маш ихээр татах болсон. 2019 оны эхний хагас жилийн байдлаар Тайваниас ирж аялсан жуулчдын тоо 30%-иар өссөн нь бусад орнуудаас ирсэн жуулчдын тооны өсөлтийг тэргүүлж байна. МУ-ын Аялал жуулчлалын хөгжлийн төв нь 3 жил дараалан “Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн”-нд бизнесийн байгууллагуудын төлөөллийн хамтаар амжилттай оролцож, Монгол орны аялал жуулчлалын салбарын онцлог, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчилж байна.

“Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-2019”-ын нээлтийн арга хэмжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж