Суурьшлын бүсэд давхардсан тоогоор 113 баавгай бүртгэгджээ | News.MN

Суурьшлын бүсэд давхардсан тоогоор 113 баавгай бүртгэгджээ

Суурьшлын бүсэд давхардсан тоогоор 113 баавгай бүртгэгджээ

Суурьшлын бүсэд давхардсан тоогоор 113 баавгай бүртгэгджээ

Сүүлийн өдрүүдэд баавгай айлын гэр рүү дайрч, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сүйтгэсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал, энэ сарын байдлаар Хэнтий аймгийн 11 сумын нутагт дэвсгэрт 107 удаагийн тохиолдлоор давхардсан тоогоор 113 баавгай бүртгэгдээд байна.

Дээрх тоо нь зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэдэгдэж бүртгэгдсэн дүн мэдээ бөгөөд үүнээс гадна бүртгэгдээгүй үлдсэн тохиолдлууд цөөнгүй байх магадлалтай аж. Орон нутгаас авсан хохирлын үнэлгээгээр 53.2 сая төгрөгийн бодит хохирол иргэдэд учирч, таван өрх айл орон гэргүй  болсон юм. 2019 оны аравдугаар сарын 8-ны өдрийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 06 дугаар албан даалгавар, А/510 тоот захирамжаар “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг”, “Шуурхай баг” байгуулжээ. Баавгай нь ихэвчлэн сэг зэм, аарц, шар сүүний эхүүн үнэр, мал нядалсан айлуудын гадаа ирсэн байдал ажиглагдсан аж. Гэхдээ энэ төрлийн үйлдэл хөдөө, орон нутагт бүртгэгдэж буй ч нийслэлийн иргэд ч сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-10 202.179.27.19

Орон гэргүй болсон айлуудад гнр өгөхгүй юм уу? Үгүй бол баавгай алж эд эрхтэнг нь зарж гэр авах уу?

Avatar

Ustga 2019-11-10 122.201.22.149

Buudaj alaachee Maahainuudiig

Avatar

Зочин 2019-11-10 202.131.239.170

Ирэх зун хүний мах идсэн баавгай хөдөө амарч байгаа хүмүүс рүү дайрна. Майхандаа хонох хэцээ болноо.

Avatar

Kkk 2019-11-10 203.91.115.54

Nisdeg teregeer oin gund ni ideh yum tavij ugch boliishde samar jimsiig ni bugdiig tuuj zarchihaad hool haigaad garaad irheer ni buudaj unagaah ni muuhai lda

Avatar

ZOCH 2019-11-10 202.126.88.171

Zaan terelj , Ulaistai eh bolon tereljiin hoid tald mottsikaltai hun ruu dairsan b.na.

Avatar

Б А А В Г А Й 2019-11-10 202.21.108.70

Хүмүүс ээ! Та нар миний идэш самар жимсийг битгий сүйтгээч!!!!!

Avatar

Зочин 2019-11-10 203.169.49.104

САМАР Ч ҮГҮЙ, БААВГАЙ Ч ҮГҮЙ БАС МОД Ч ҮГҮЙ БОЛОХ АЮУЛ БАЙНА ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж