Суурьшлын бүсэд давхардсан тоогоор 113 баавгай бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.10-нд нийтлэгдсэн

Суурьшлын бүсэд давхардсан тоогоор 113 баавгай бүртгэгджээ

Суурьшлын бүсэд давхардсан тоогоор 113 баавгай бүртгэгджээ

Сүүлийн өдрүүдэд баавгай айлын гэр рүү дайрч, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сүйтгэсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал, энэ сарын байдлаар Хэнтий аймгийн 11 сумын нутагт дэвсгэрт 107 удаагийн тохиолдлоор давхардсан тоогоор 113 баавгай бүртгэгдээд байна.

Дээрх тоо нь зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэдэгдэж бүртгэгдсэн дүн мэдээ бөгөөд үүнээс гадна бүртгэгдээгүй үлдсэн тохиолдлууд цөөнгүй байх магадлалтай аж. Орон нутгаас авсан хохирлын үнэлгээгээр 53.2 сая төгрөгийн бодит хохирол иргэдэд учирч, таван өрх айл орон гэргүй  болсон юм. 2019 оны аравдугаар сарын 8-ны өдрийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 06 дугаар албан даалгавар, А/510 тоот захирамжаар “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг”, “Шуурхай баг” байгуулжээ. Баавгай нь ихэвчлэн сэг зэм, аарц, шар сүүний эхүүн үнэр, мал нядалсан айлуудын гадаа ирсэн байдал ажиглагдсан аж. Гэхдээ энэ төрлийн үйлдэл хөдөө, орон нутагт бүртгэгдэж буй ч нийслэлийн иргэд ч сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж