С.Баярцогт Оюутолгойн талаарх тохимолоо хууль, шүүхийнхэнд бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2019.11.10-нд нийтлэгдсэн

С.Баярцогт Оюутолгойн талаарх тохимолоо хууль, шүүхийнхэнд бэлэглэв

С.Баярцогт Оюутолгойн талаарх тохимолоо хууль, шүүхийнхэнд бэлэглэв

Оюутолгойн гэрээ сайн муу болсон гэх маргаан одоо ч үргэлжилсээр. Гэрээг огт уншаагүй атлаа Оюутолгойн гэрээ муу болсон гэж боддог, ярьдаг хүн олон. Тиймээс тэдэн Оюутолгойн гэрээ гэж юу болох, ямар гэрээ болох, УИХ-аар уг гэрээг хэлэлцэх үед хэн юу хэлж байсан зэргийг нэгтгэж, Сангийн сайд асан С.Баярцогт  "Оюутолгойн төслийн 2009 оны гэрээ, холбогдох, бичиг баримтууд" тохимол гаргасан. Тэрбээр үүнийгээ их дээд сургуулиуд болон яамдын номын санд бэлэглэнэ гэдгээ хэлж байсан юм. Түүний тохимол эдийн засаг, улс төр, хуулийнхны хүрээнд эрэлттэй байна.  Энэ бол  Монгол Улсад ардчилал ялснаас хойш анх удаа бие дааж боловсруулж, батлуулсан гуравдагч орны гэрээ.  Гуравдагч орны том хөрөнгө оруулалтаас гадна эдийн засаг, улс орны тусгаар тогтнолын баталгаа болж буйг эрүүл ухаантай эдийн засагч, улстөрчид бүхэн ярьдаг.  Тиймээс гэрээ болон бусад баримт бичгүүдийг нэгтгэсэн уг тохимолоо С.Баярцогт Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, УЕП, УДШ, Монголын хуульчдын хоблоо, Үндэсний төв номын сан, Хууль зүйн хүрээлэн болон их дээд сургуулиудын номын санд бэлэглэсэн байна.   Уг тохимол олон жил Оюутолгойг тойрсон улстөржилт, хардлагыг эцэслэхэд, мөн энэ хэрэг дээр ажиллаж буй хууль, шүүхийхэнд мэдээлэл, ойлголт өгөхөөс гадна  дараа дараагийн мега төсөл дээр ажиллах том туршлага болох юм. Тохимол 500 хуудастай бөгөөд  Монголын нийгэм дэх тархи угаалтыг соён гэгээрүүлэхэд нэмэр тустай юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж