Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шинжилгээтэй хяналтын явцад гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр шаардлага хангаагүй хар чавгыг (орос, хятад гэх, ястай, ясгүй, задгай, кг)-нуудаас сонгон найман удаагийн дээж авч шинжилжээ. Хими, нян судлалын лабораторийн шинжилгээнд хамруулахад лабораторийн сорилтын дүнгээр тус дээжийн 75 хувьд ургамлын амьд хачиг, хөнөөлт шавьж (Phytonemus pallidus) өндөг үржсэн, өнгө хувирсан зөрчил илэрсэн байна.
Иймд зөвшөөрөгдсөн газраас өөр ил задгай шаардлага хангаагүй газар буюу хувь хүний гар дээрээс гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаажилтгүй, хэвийн өнгө, үнэр төлөв байдал өөрчлөгдсөн шинж тэмдэг бүхий бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ