Японы эмэгтэйчүүд нүдний шил зүүх эрхийнхээ төлөө тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.10-нд нийтлэгдсэн

Японы эмэгтэйчүүд нүдний шил зүүх эрхийнхээ төлөө тэмцэж байна

Японы эмэгтэйчүүд нүдний шил зүүх эрхийнхээ төлөө тэмцэж байна

Японы сошиал ертөнцөд эмэгтэйчүүдийн нүдний шил зүүх эрхий төлөө хөдөлгөөн өрнөөд байна. Тус улсын зарим компаниуд эмэгтэй ажилтуудаа нүдний шил зүүхийг хориглодог талаар нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногт цацагдсанаас үүдэн энэ хөдөлгөөн эхэлжээ.

Нүдний шил эмэгтэй хүнийг хүйтэн хөндий, эмэгтэйлэг биш, хэтэрхий ухаантай харагдуулдаг гэж үзсэн дэлгүүр, худалдаа үйлчилгээ, ресторан, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим компаниуд олон нийттэй харилцдаг эмэгтэй ажилтнууддаа нүдний шил зүүхийг хориглодог байна. Гэтэл дээрхтэй яг ижил ажил, албан тушаал эрхэлдэг эрэгтэйчүүдэд энэ хориг үйлчилдэггүй нь Япон эмэгтэйчүүдийг бухимдуулж байгаа юм.

Оны эхээр Япон эмэгтэйчүүд ажлын байран дээрээ заавал өсгийтэй гутал өмсөх ёстой гэсэн журмыг эсэргүүцэн #KuToo хөдөлгөөнийг өрнүүлж, уг хөдөлгөөнд 21,000 гаруй эмэгтэй нэгдэж байсан билээ. Харамсалтай нь тус улсын эрх баригчдаас уг журмыг хэвээр хадгалан үлдэх шийдвэр гаргасан юм.

Япон улс нь хүйсийн тэгш эрхт байдлаар дэлхийн 149 орноос 110 дугаарт жагсаж байгаа нь бусад өндөр хөгжилтэй улс орнуудаас хол хоцорсон үзүүлэлт  гэдгийг хүий эрхийн байгуллагууд сануулж байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж