АНХААР:Маргаашнаас цасан шуургатай | News.MN

АНХААР:Маргаашнаас цасан шуургатай

АНХААР:Маргаашнаас цасан шуургатай

АНХААР:Маргаашнаас цасан шуургатай

Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ 10-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

2019 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11-НЭЭС 11 ДҮГЭЭР САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

11-нд баруун болон төвийн аймгуудын иэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 14-ны шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар 11,12-нд секундэд 18-20 метр, Алтайн салбар уулс, говийн бүсийн нутгаар зарим үед 24 метр, 13, 14-нд секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Эрс хүйтэрч Дархадын хотгор,  Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Э.АРИУН 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-10 66.181.176.99

Монголчууд минь анхааруулаад байхад хэнэггүй нялх нойтон хүүхдээ аваад хувцас муу бэлтгэл муу хол явчихдаг шүү!Хэнэггүй зангаасаа болж бид өөрийгөө болон улс орноо байдалд оруул

Avatar

Зочин 2019-11-10 49.0.212.139

Чамаар заалгахгүй
Цавуугаар наалгахгүй
Өөрөө мэднэ
Шүлсээрээ наана

Avatar

Зочин 2019-11-10 202.179.24.61

medeegee todorhoi aimag hotiin ner ustai n, helz medeelz boldoggui um uu. beend n bazaad oilgomzgui baih um. hedii boltol ingez dund n eeh ch bish bulchirhai ch bish medeelz baih um be. chadahgui bol zaluuchuuddaa azilaa egeechee

Avatar

Зочин 2019-11-10 202.179.24.61

medeelel mash muu baina. orchin ueteegee hamt iavaachee,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж