Эрүүл мэндийн мэндийн байгууллагуудын гадна тохижилтын ажлыг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.10-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн мэндийн байгууллагуудын гадна тохижилтын ажлыг хүлээн авлаа

Эрүүл мэндийн мэндийн байгууллагуудын гадна тохижилтын ажлыг хүлээн авлаа

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн шат дараатайгаар хэрэгжүүлж буй.  Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хүлээн авлаа.

Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг УНТЭ-ийн хувьд гадна 5294 м2 талбайд асфальт бетонон хучилт хийж, талбайн гэрэлтүүлэг, үйлчлүүлэгчдэд зориулсан сандал, амралтын сүүдрэвч бүхий тусгай хашлагатай ногоон байгууламж, явган хүний зам, харуулын байр, дугуйн зогсоолоос гадна авто замын хэвтээ болон босоо тэмдэглэгээтэй тусгай зориулалтын дөрөв, мөн энгийн 136 автомашины зогсоол, орц гарцыг шийдэж өгснөөр иргэд ая тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болсон байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна зам, талбайн тохижилтын ажлын хүрээнд мөн 852 м2 талбайд асфальт бетонон хучилт хийсэн төдийгүй автомат хаалга бүхий төмөр хашаа, хяналтын камер, ханын болон гадна талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зогсоол, амралтын сүүдрэвч зэрэг ногоон байгууламжтай болгон тохижуулжээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 7247 м2 талбайг асфальт бетонон хучилттай болгож, тусгай зориулалтын 12 ба энгийн 50 автомашины зогсоол, авто зам болон явган хүний зам дагасан гэрэлтүүлэг, төмөр хайс хашлага, автомат болон буудаг хаалга, харуулын байр, явган замын хашлага, сандал, хогийн сав зэрэг амралтын сүүдрэвчтэй ногоон байгууламж, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжөөр тохижуулж өгчээ.

Эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлын хүрээнд анх 2016 онд Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, 2017 онд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, 2018 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Өргөө, Амгалан амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийннэгдүгээр амбулаторийн гадна зам, талбайг тохижуулсан юм. Эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол,  гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин болон замын хөдөлгөөний зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж