Мүн Жэ Инийг шүүмжилсэн анимэйшн гаргасандаа хүлцэл өчжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.10-нд нийтлэгдсэн

Мүн Жэ Инийг шүүмжилсэн анимэйшн гаргасандаа хүлцэл өчжээ

Мүн Жэ Инийг шүүмжилсэн анимэйшн гаргасандаа хүлцэл өчжээ

Өмнөд Солонгосын сөрөг хүчний "Чөлөөт Солонгос нам"-ын дарга Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг элэглэсэн дүрслэл бүхий анимэйшнийг намынхаа албан ёсны "Youtube" сувгаар цацах зөвшөөрөл олгосондоо хүлцэл өчжээ.

“Чөлөөт Солонгос нам”-ын дарга Хван Кё Ан энэхүү анимэйшнийг Ерөнхийлөгчйин ээж нь тэнгэрт халиад удаагүй байгаа учир “Youtube” суваг дээрээсээ устгасан болохоо мэдэгдсэн байна.

Ханс Кристиан Андерсений 1837 оны "Эзэн хааны шинэ хувцас" зохиолоос сэдэвлэсэн уг богино хэмжээний анимэйшнд Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг “аюулгүй байдал”, “эдийн засаг”, “хувийн томилгоо” гэх зэрэг нэртэй “үл үзэгдэх хувцас” өмссөн байдалтайгаар дүрслэн түүний маргаантай томилгоо, улс  төрийн үйл хэргийг шүүмжилсэн байв.

Уг богино хэмжээний кино “Youtube” сувагт байршуулсан даруйд эрх баригч “Ардчилсан нам”- ын зүгээс уг кино нь Ерөнхийлөгчийн нэр хүндэд ноцтой халдсан, доромжилсон агуулгатай байгаа тул киног даруй устгахыг шаардсан байна. Харин сөрөг хүчний дарга Хван Ерөнхийлөгч Мүн Жэ Иний бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь баталгаажуулахыг шаарджээ.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж