Өмнөдүүдэд шийтгүүлж, улстөрчдөөр өмгөөлүүлсэн Цэцийн дарга

Хуучирсан мэдээ: 2019.11.10-нд нийтлэгдсэн

Өмнөдүүдэд шийтгүүлж, улстөрчдөөр өмгөөлүүлсэн Цэцийн дарга

Өмнөдүүдэд шийтгүүлж, улстөрчдөөр өмгөөлүүлсэн Цэцийн дарга

Уртаас урт намрын өдрүүд үргэлжилж, улс төрийн дуулиан шуугиан олон нийтийг уйдаасангүй. Урагшаа хөгждөггүй ч уйддаггүй амьдардаг ард түмэн билээ, монголчууд бид.

Долоо хоногийн гол сенсааци нь мөн л Цэцийн дарга Д.Одбаяр байлаа.  Олон улсын Цэцийн гишүүдийн чуулга уулзалтад оролцохоор Улаанбаатар-Сөүл чиглэлийн KAL-ийн онгоцоор үйлчлүүлж явахдаа онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрсэн, бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудлыг хоёр орны хэвлэлүүд онцлон бичсэн хэвээр. Тэрбээр буцах замдаа Инчёон хотын цагдаагийн хэлтэст саатуулагдан байцаалт өгсөн бөгөөд Бямба гаригт Улаанбаатарт иржээ.  "Архи уусан, санахгүй байна" гэх тайлбар нь  түүний хийсэн үйлдлийн зөвтгөл болоход дэндүү ядмаг.  Монголын олон зуун хүн хараар болон гэрээгээр сурч амьдарч байгаа Өмнөд Солонгосын олон нийтийн сүлжээг харахад манай улсын нэр хүнд шавар шавхайд унажээ. Тэрбээр  хэргээр хүлээж 20 сая вонны торгууль төлсөн гэх мэдээлэл ч цацагдаад байгаа юм.

Улсын Үндсэн хуулийн Цэцийн нэр хүнд яригдах учраас ирэх долоо хоногт түүнтэй ёс зүйн хариуцлага тооцох асуудал яригдаж эхлэх биз. Гэхдээ сайд Ц.Нямдоржийн өмгөөлж хэлсэн үгнээс харахад МАН-ын хан өгзөгний ялтай Цэцийн даргадаа ёс зүйн хариуцлага ярихгүй өнгөрч мэдэхээр байна.

Өгзөгний гэх тодотголтой болсон энэ хэрэг дээр МАН-ынхан таг дуугүй, Ц.Нямдорж "Хөгшин эхийг нь бод" гэж хэвлэлийнхнийг загнасан нь Монголын улстөрчдийн ёс зүй ямар хуу вэ гэдгийг харуулсан үг, үйлдэл болсон. Өөрийгөө Монголын хамгийн шударга улстөрч гэж боддог Ц.Нямдоржийн нэг үнэн энэ. Хэрэвзээ, тэр хөгшин эхийг нь бодож байгаа бол Цэцийн даргаас түүний чөлөөлж, хариуцлага тооцон харин ч хэл амыг нь хурдан шуурхай дарах ёстой биз. Нөгөө талаар, хөгшин эхээ бодох ёстой хүн нь хүү Д.Одбаяр нь.

Хууль зүй, дотоод хэргийн сайд нь бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудлаар гадаадад хэргээ хүлээж, торгуулиа төлөхөд хшрсэн  Цэцийн даргаа өмөөрч зогсч буй нь Монголын хамгийн  эмгэнэл юм. Өөрөөр хэлбэл, Монголд энэ хэрэг гарсан бол Д.Одбаярын гар дээр онгоцны үйлчлэгч унасан гэж буруутгагдаад өнгөрөх байсан нь хуулийн сайдын өмгөөлж хэлсэн үгнээс тов тодорхой харагдана.

Олон нийтийн анхаарлыг татаагүй ч улс төрийн хүрээний сонирхлыг татсан үйл явдал нь УИХ-ын чуулганаар Элчин  сайдуудыг томилгоог хэлэлцэж, Монголбанк, СЗХ-ны удирдлагуудад хариуцлага тооцох асуудал.  Элчин сайдад томилох Засгийн газрын шийдвэрийг дэмжсэн Ерөнхийлөгчийн оруулсан нэрс дунд Ц.Нямдоржийн хүү Анхбаярын нэр байгаагүй нь мөн л анхаарлын цэг болсон.  Өнгөрсөн жилүүдэд хүүгээ Элчин сайдаар явуулахын тулд Ерөнхийлөгчид  сайширах болсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тун бухимдалтай байгаа гэх. Түүний хүүг Элчин сайдаар явуулах эсэхийш Ерөнхийлөгч бодсоор байгаа, бодоод бодоодын бодын шийр дөрөв болчхоод байгааг хэвлэлүүд онцолжээ. Харин Саарал жагсаалтаас бол хариуцлага тооцуулж суугаа Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлаар МАН завсарлага авсан, ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх болов уу. МАН-ын завсарлагаас харахад олонхын бүлэг төв банкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудалд санал зөрөлдөж байгаа бололтой.

Б.БАТ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж