Дуучин Т.Ариунааг шоконд оруулсан "сюрприз"

Хуучирсан мэдээ: 2019.11.10-нд нийтлэгдсэн

Дуучин Т.Ариунааг шоконд оруулсан "сюрприз"

Дуучин Т.Ариунааг шоконд оруулсан "сюрприз"

Дуучин Т.Ариунаа арван жилийн дараа "Тэнгэр шиг бай" тоглолтоороо үзэгч, фенүүддээ бэлэг барилаа. Түүний хувьд “Тэнгэр шиг бай” тоглолт нь 15 дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолт болж буйгаараа онцлогтой. Бүхий л амьдралаа урлагт зориулсан түүний дундаршгүй эрч хүчээс хуваалцах гэсэн олон олон фенүүд нь Буянт-Ухаа спорт цогцолборыг дүүргэж, хайртай дуучныхаа сэтгэлд хоногшсон дуунуудыг нь сонсон нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүллээ.

Тэрбээр тоглолтынхоо талаар “Тэнгэр шиг бай” тоглолтыг хийхийн тулд би нэлээд эрэл хайгуулд гарсан. Хүмүүс амьдралын сайн сайхан, гэрэл гэгээг үргэлж хайж байдаг ба гадаад ертөнц рүүгээ чиглэсэн, дотоод ертөнц рүүгээ чиглэсэн хоёр эрэл хайгуултай байдаг.Миний хувьд энэ он жилүүд дотоод руугаа чиглэсэн, тэр бүгдийг ялж гарах, өөрийгөө өөртөө нээх, өөрийгөө бусдад нээх, бусдыг өөртөө нээх он жилүүд байсан юм. Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсны хүүдээ зориулж бичсэн “Тэнгэр шиг бай” шүлэг 1990-ээд оны үед алдаршсан байдаг. Тэр үед хүүд нь энэ шүлгийн мөр бүр хань нөмөр болсон бөгөөд өдгөө монгол түмэнд ухаарал хайрласан шүлэг болж, бидний зүрх сэтгэл мөнхлөгдөн үлджээ” гэсэн юм.

Тоглолтын үеэр Т.Ариунаа "Хорвоог дүүргэж дэргэд минь байгаарай" дуугаа дуулах үеэр түүний нөхөр Г.Буяндорж тайзнаа 1000 цэцгийн баглаа барьсаар гарч ирсэн нь тоглолтын сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа. Энэ үеэр Т.Ариунаа "Би ханьтайгаа 22 дахь жилдээ амьдарч байна. Өнөөдрийг хүртэлх энэ бүх хугацаанд миний аашийг, миний дураараа занг, урлагийн ажлаа хийх гээд энэ бүхнийг тэвчиж, өдийг хүрч, тоглолтын ар талын бүх ажлыг зохион байгуулж чаддаг миний тулах хүч болж яваа ханьдаа баярлалаа. Намайг битгий орхиж яваарай" хэмээсэн юм. Түүнчлэн энэ үеэр гавьяатын бага хүү Канад улсаас мэндчилгээ дэвшүүлж, аав ээж хоёрынхоо баярын нулимсыг унагаад амжсан билээ.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
28
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж