Жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлжээ | News.MN

Жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлжээ

Жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлжээ

Жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх хүүхдийг тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж буй “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ”-ний хүрээнд эмэгтэйчүүд, жирэмсний дотрын кабинетийг бие даан ажиллуулж, ЭХО болон лабораторийн шинжилгээг нэг цэгт төвлөрүүлжээ.

Ингэснээр жирэмсэн эхчүүдийн шинжилгээ өгөх хугацаа 2-5 хоногоор багасч, эх нярайн үндсэн үзүүлэлт сайжирсан нааштай үр дүн гарч эхлээд байна. Түүнчлэн жирэмсэн эх, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүлээгдэл чирэгдэлгүй, чанар хүртээмжтэй, ээлтэй орчинд цогц байдлаар үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж