Б.Тэмүүлэнгийн бүтээсэн Nike Air Max-1 загварын пүүз 130 доллароор зарагдаж байна | News.MN

Б.Тэмүүлэнгийн бүтээсэн Nike Air Max-1 загварын пүүз 130 доллароор зарагдаж байна

Б.Тэмүүлэнгийн бүтээсэн Nike Air Max-1 загварын пүүз 130 доллароор зарагдаж байна

АНУ-ын спорт хувцас, пүүз үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 55 жилийн түүхтэй “Nike” брэндтэй Монгол залуу хамтран ажиллан  “Nike” AirMax шинэ загварын пүүз гаргахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, “Nike”-аас шинэ гутлаар өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой хөтөлбөр зарладаг байна.  Уг хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган залуус оролцдог бөгөөд  “Tell your story with shoes” гэсэн хөтөлбөрт сонгогдсон 38 залуусаас Б.Тэмүүлэн шигшигдэж үлдсэн юм.

Ингэснээр тэрбээр тус брэндтэй хамтран ажиллаж, өөрийн түүхийг шигтгэсэн шинэ загварын пүүзийг худалдаанд гаргах анхны Монгол хүн болсон.

Тэгвэл  Б.Тэмүүлэнгийн түүхийг шигтгэсэн Nike Air Max­-1 загварын “Бадарчид” нэртэй пүүз энэ сарын 1-ээс эхлэн  "Nike" брэндийн албан ёсны сайтаар худалдаалагдаж эхэлжээ.  “Бадарчид” пүүз 130 ам.долларын үнээр зарагдаж байна.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Бадарчид нь хэзээ ч хөгширдөггүй, бууж өгдөггүй, тууштай зүтгэдэг, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлдэг, орчин үеийн соёлтой хөл нийлүүлэн алхдаг залууст зориулсан бүтээгдэхүүн юм. Тууштай зүтгээрэй бадарчид аа. Цайвар илэг нь тал нутгийн гадаргууг мэдрүүлэх, улаан хэсэг нь явсан жим болгоныг тамгалж байх, цэнхэр өнгө хөх тэнгэрийг илэрхийлнэ. “01”, “10” нь миний хүүхдүүдийн төрсөн өдрүүд. Пүүзний ертөнцөд шинэ нээлт авчирсан өв учраас Nike Air Max­-1 загварыг сонгосон юм”  хэмээн бичжээ.

Э.БУРАМ

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХөөрхөнХөөрхөн
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болормаа 2019-11-09 192.82.71.105

Ёстой мундаг юмаа. Томоос том амжилт хүсье!

Avatar

Зочин 2019-11-09 86.98.84.205

goy l bn shd.

Avatar

Зочин 2019-11-09 66.181.177.237

Би лав авна.Монголын албан ёсны Nike бдаг бол оруулж ирээ

Avatar

Зочин 2019-11-09 64.119.25.80

Удаан алхахад зориулагдсан, сайн ултай, хелд эвтэйхэн, элдэв маяггvй гое пvvз байна.

Avatar

aaa 2019-11-09 114.39.26.23

muuhai zagwar bn. etgeed sodon ongo dizain oruulahgv gachin ez ulan tsenher ntr

Avatar

galdan 2019-11-09 98.248.31.229

Bayar hurgii ! Amjilt,buteel buh zuil ni uudrug baih boltugai !Muu eriin amnuudiig tenger burhan tseerluuleh boltugai !

Avatar

Зочин 2019-11-09 182.160.37.175

Тэнэгтэж дуусдаггуй монголчууд юм даа, хеерхий

Avatar

Зочин 2019-11-09 202.131.225.197

Yostoi muuhai zagvarlag bus yumaa…
Ene dalbaanii 2 ongo chin hoorondoo ogthon ch zohitsdoggui muuhai ongonuud sh d…

Avatar

Zagvar old 2019-11-09 71.87.105.182

Zagvaraa soliochee…Moda muuutai bainaa…daambaisan, tetgeveriin esvel xugjiliin berxsheeltei xvn umsxuuur boljee

Avatar

Зочин 2019-11-09 107.242.121.8

Bitgii tenegt, hun bolgon cham shig g*** bish zaa

Avatar

Зочин 2019-11-09 73.92.12.67

Сайн байна. Амжилт хусье.Олон олон шинэ загварт нэрээ бичуулж орлого ашиг их олоорой гэж хусье

Avatar

Зочин 2019-11-09 43.242.243.115

БАДАРЧИД НЬ ХЭН БЭ?? Ё О НЭРЭЭ ЯАЖ ЧАДАЖ БНА

Avatar

Зочин 2019-11-09 139.5.216.237

ene neeh Mongoliin neriig gargaad baigaa yum bish, shine puuznii zagvar ch bish zugeer 87 onii puuznii detaluudiin ongiig l solison hereg. tsaashid nike ene zaluugaar dahij recolor hiilgehchgui, zugeer l marketing gedgiig oilgo

Avatar

Насаа 2019-11-09 64.119.24.104

Та жинхэнэ монгол хүн байна. Монгол ялначуудын төлөөлөл байна. Танд баяр хүргье.

Avatar

Зочин 2019-11-09 108.172.124.216

ongol jiriin ard irged delhiid neree gargaj baina aa estoi neg. Delkhiid ongolchuud brand boloh um bna buh salbart zahiur hagalaj ehelj bn shuu, Ajilt

Avatar

Зочин 2019-11-09 182.160.39.159

ООО.

Avatar

Зочин 2019-11-09 122.201.21.95

Гайхамшигтай! Манай залуус ийм л байх ёстой…Баяр хүргэе!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж