Б.Тэмүүлэнгийн бүтээсэн Nike Air Max-1 загварын пүүз 130 доллароор зарагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.09-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэнгийн бүтээсэн Nike Air Max-1 загварын пүүз 130 доллароор зарагдаж байна

АНУ-ын спорт хувцас, пүүз үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 55 жилийн түүхтэй “Nike” брэндтэй Монгол залуу хамтран ажиллан  “Nike” AirMax шинэ загварын пүүз гаргахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, “Nike”-аас шинэ гутлаар өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой хөтөлбөр зарладаг байна.  Уг хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган залуус оролцдог бөгөөд  “Tell your story with shoes” гэсэн хөтөлбөрт сонгогдсон 38 залуусаас Б.Тэмүүлэн шигшигдэж үлдсэн юм.

Ингэснээр тэрбээр тус брэндтэй хамтран ажиллаж, өөрийн түүхийг шигтгэсэн шинэ загварын пүүзийг худалдаанд гаргах анхны Монгол хүн болсон.

Тэгвэл  Б.Тэмүүлэнгийн түүхийг шигтгэсэн Nike Air Max­-1 загварын “Бадарчид” нэртэй пүүз энэ сарын 1-ээс эхлэн  "Nike" брэндийн албан ёсны сайтаар худалдаалагдаж эхэлжээ.  “Бадарчид” пүүз 130 ам.долларын үнээр зарагдаж байна.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Бадарчид нь хэзээ ч хөгширдөггүй, бууж өгдөггүй, тууштай зүтгэдэг, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлдэг, орчин үеийн соёлтой хөл нийлүүлэн алхдаг залууст зориулсан бүтээгдэхүүн юм. Тууштай зүтгээрэй бадарчид аа. Цайвар илэг нь тал нутгийн гадаргууг мэдрүүлэх, улаан хэсэг нь явсан жим болгоныг тамгалж байх, цэнхэр өнгө хөх тэнгэрийг илэрхийлнэ. “01”, “10” нь миний хүүхдүүдийн төрсөн өдрүүд. Пүүзний ертөнцөд шинэ нээлт авчирсан өв учраас Nike Air Max­-1 загварыг сонгосон юм”  хэмээн бичжээ.

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХөөрхөнХөөрхөн
10
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж