Египетийн экс ерөнхийлөгч Мухаммед Мурси шоронгийн хэт хүнд хэцүү нөхцөлийн улмаас хоригдож байхдаа нас эцэслэсэн болохыг НҮБ-ын хүний эрхийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр Мухаммед Мурси шоронгийн давчуу өрөөнд эмнэлгийн тусламж авч чадахгүй байснаас нэг нүд нь хараагүй болж, чихрийн шижингийн шокоос болж нас барсан аж. Тэрбээр зургаан жил шоронд хоригдсоныхоо дараа давж заалдаж, шүүх хурал үргэлжилж байх үеэр нас баржээ.
Мухаммед Мурси нь Египтэд анх удаа болсон ардчилсан сонгуулиар сонгогдсон боловч 2013 онд цэргийн эргэлтээр суудлаасаа буусан юм. Улмаар Египетийн шүүхээс түүнийг 2012 онд өрнөсөн жагсаалын үеэр гал нээх тушаал өгсөнд буруутган ялласан билээ. Түүнчлэн түүнийг дэмжигч “мусульман ахан дүүс” нэртэй хөдөлгөөнийг олон удаагийн тэмцлийнх нь эцэст Египетийн засгийн газраас террорист байгууллага хэмээн зарлажээ.
НҮБ-ын хүний эрхийн байгууллагаас экс ерөнхийлөгчтэй ижил нөхцөл байдалд олон мянган хүн Египетийн шоронд хоригдож байгааг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ