Д.Хаянхярвааг хилэгнүүлсэн Дарханы зам

Хуучирсан мэдээ: 2019.11.09-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярвааг хилэгнүүлсэн Дарханы зам

Д.Хаянхярвааг хилэгнүүлсэн Дарханы зам

Дархан-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын эхний хэсэг энэ оны аравдугаар сард багтан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч бүтэлгүйтэж, ирэх жил болж хойшлогдсонд иргэд төдийгүй УИХ-ын гишүүд ч ууртай байна.

Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Д.Хаянхярваа “Дарханы замд би үнэхээр харамсаж байна. Үнэндээ уур ч хүрч байна. Анх ажил нь эхэлж байхад л Дарханаас сонгогдсон гурван гишүүн "зохион байгуулалтаа сайжруул. Хуучин замаа эвдээд хийх нь зөв үү. Шинэ замаасаа эхэлж болдоггүй юм уу" гэдэг байр суурь илэрхийлж, саналаа хэлж байсан. Гэтэл Зам тээврийн хөгжлийн яамнаас "Есдүгээр сар гэхэд замаа хучиж эхлээд арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад оруулна" гэж байсан. Ажлын явцыг харахад тэгэхээргүй л байсан. Бүтэн зунжин иргэдийг туслах замаар явуулж байна гэж тамлачихаад одоо 10 гаруйхан км хучсан гэж байна. Тэгээд одоо буцаагаад замаа нээнэ гээд хуучин байсан муу замаа ихэнхийг нь хуулж хаяад дээр нь хайрга асгасан байгаа. Энэ хайрга чулуугаа цэвэрлэхгүй бол энэ жилжингээ машины шил хагална. Ирэх жилийн зургадугаар сарын 20-нд ашиглалтад өгнө гэж байна. Чадахгүй худлаа” гэж хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.

Дархан-Улаанбаатар чиглэлийн автозам нь нийт 220 км бөгөөд Хятадын хөрөнгө оруулалттай таван компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж, зам барих ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн юм. Засгийн газрын нүүр тахлах хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдож байсан зам салбарын яамныхны урагшгүйгээс болж саатсан нь тус замаар зорчдог олон мянган иргэн ирэх жилийн зуныг хүртэл шүд зуун шороо үсчүүлсэн замаар зорчихоос аргагүйд хүрээд буй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж