Хүчтэй газар хөдөлснөөс Ираны 41 тосгон сүйрэв

Хуучирсан мэдээ: 2019.11.09-нд нийтлэгдсэн

Хүчтэй газар хөдөлснөөс Ираны 41 тосгон сүйрэв

Хүчтэй газар хөдөлснөөс Ираны 41 тосгон сүйрэв

Ираны баруун хойд хэсгийн нутагт орон нутгийн цагаар Баасан гаригийн орой /2019.11.08/ 5,9 магнитуд газар хөдөлснөөс таван хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн гэмтэж, их хэмжээний хохирол учирчээ. Ираны газар хөдлөлт судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Зүүн Азербайжан мужийн Табриз хотноо найман км-ийн гүнд байсан аж. Газар хөдлөлтийн дараа таван удаа хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. Одоогийн байдлаар аврах ажиллагаа газар хөдлөлтөд сүйрсэн 41 тосгонд үргэлжилж байна. Онцгой байдлын газраас мэдээлснээр нурангид даруулж гэмтэж бэртсэн 340 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэнээс өнөө өглөөний байдлаар 17 нь гэртээ харьжээ. Түүнчлэн газар хөдлөлтийн үеэр 200 гаруй мал үхсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Табриз хотоос 200 км зайтай орших Хар тэнгисийн эргийн Рашт хотод хүртэл мэдрэгджээ. Сая гаруй хүн амтай Табриз хот нь 13-16-р зууны үеийн хооронд олон удаа Ираны нийслэл хот байсан ба тус хотын зах нь “UNESCO”-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байдаг.

Сүүлийн 10 жилд Иранд олон давтамжтай байгалийн гамшиг болсон юм. Тухайлбал, 2003 онд хүчтэй газар хөдөлснөөс 31 мянган хүн амь үрэгдэж байв. Мөн 1990 онд 7.4 магнитудын газар хөдөлснөөс 40 мянган хүн амь үрэгдэж, 300 мянган хүн гэмтэж, хагас сая хүн орон гэргүй болж, 2000 орчим тосгон сүйрч байв.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж