ОХУ-ын Ялалтын баярт Трамп оролцох хүсэлтэй | News.MN

ОХУ-ын Ялалтын баярт Трамп оролцох хүсэлтэй

ОХУ-ын Ялалтын баярт Трамп оролцох хүсэлтэй

ОХУ-ын Ялалтын баярт Трамп оролцох хүсэлтэй

ОХУ-д жилийн бүрийн тавдугаар сард дэлхийн II дайны Ялалтын баярыг сүрт цэргийн жагсаалаар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл ирэх 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн жил болох ОХУ-ын Ялалтын баярт Цагаан ордны тэргүүн Дональд Трамп оролцож магадгүй гэдгээ мэдэгджээ. Дональд Трамп хэлэхдээ “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин надад урилга илгээсэн. Дайны төгсгөлийг тэмдэглэх нь маш том үйл хэрэг. Би урилгыг сайшааж байна. Ялалтын баяр манай улс төрийн улирлын дунд хэсэгт болно. Тиймээс би оролцож чадах эсэхээ дахин нягтлах хэрэгтэй. Би гэхдээ үнэхээр оролцох хүсэлтэй байна” хэмээжээ.

Дональд Трамп нь АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас эхлэн ОХУ-ын төрийн тэргүүнтэй хэт найзархаг харилцаатай хэмээн шүүмжлүүлж, хардуулж ирсэн билээ. Улмаар түүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахдаа Оросоос тусламж авсан хэмээн хардаж мөрдөн шалгаж эхэлсэн. Тэрбээр ирэх онд улиран нэр дэвшихээ мэдэгдсэн боловч тэрнээс өмнө суудлаасаа огцорч мэдэх нөхцөл байдал үүссэн билээ.

Эх сурвалж: Politico

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-09 202.21.108.206

Оростой дайтвал юу болж магадгүйг мэдэж авах гээд байхгүй юу, агуу ажил хэрэгч улстөрч гэдэг ухаангүй үйлдлээр өөрөөсөө илүү өрсөлдөгчийн хүчийг танилгүйгээр дайтаж Гитлерийн алдааг давтаж магадгүй гэж болгоомжилжээ. Трамп үнэхээр ухаалаг аж.

Avatar

Зочин 2019-11-09 49.0.212.139

Ялалтын баяр ялалтын баяр л гэх юм,

Avatar

Зочин 2019-11-09 122.201.22.58

х***а эмгэнд хамаагуй баяр даа.

Avatar

зочин 2019-11-09 202.9.43.11

Зальтай муу нохой .. Оросын эсрэг бүх хоригууд дээр Трампын л гарын үсэг байгаа шд .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж