ОХУ-д жилийн бүрийн тавдугаар сард дэлхийн II дайны Ялалтын баярыг сүрт цэргийн жагсаалаар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл ирэх 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн жил болох ОХУ-ын Ялалтын баярт Цагаан ордны тэргүүн Дональд Трамп оролцож магадгүй гэдгээ мэдэгджээ. Дональд Трамп хэлэхдээ “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин надад урилга илгээсэн. Дайны төгсгөлийг тэмдэглэх нь маш том үйл хэрэг. Би урилгыг сайшааж байна. Ялалтын баяр манай улс төрийн улирлын дунд хэсэгт болно. Тиймээс би оролцож чадах эсэхээ дахин нягтлах хэрэгтэй. Би гэхдээ үнэхээр оролцох хүсэлтэй байна” хэмээжээ.
Дональд Трамп нь АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас эхлэн ОХУ-ын төрийн тэргүүнтэй хэт найзархаг харилцаатай хэмээн шүүмжлүүлж, хардуулж ирсэн билээ. Улмаар түүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахдаа Оросоос тусламж авсан хэмээн хардаж мөрдөн шалгаж эхэлсэн. Тэрбээр ирэх онд улиран нэр дэвшихээ мэдэгдсэн боловч тэрнээс өмнө суудлаасаа огцорч мэдэх нөхцөл байдал үүссэн билээ.
Эх сурвалж: Politico