Ардчилсан намаас санаачлан өнөөдөр /2019.11.09/ Хандгайтын амд байрлах "Үндэсний олимп" цогцолборт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан спортын наадам зохион байгуулж байна.
Спортын наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намын гишүүдээс бүрдсэн баг оролцож, сагс, волейбол, ширээний теннис зэрэг спортоор өрсөлдөнө. Тус арга хэмжээнд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцож, тамирчдад амжилт хүслээ.
Спортын наадам энэ сарын 9, 10-ны өдрүүдэд "Үндэсний олимп" цогцолборт үргэлжлэх бөгөөд нийт 400 гаруй гишүүд, дэмжигчид энэ удаагийн арга хэмжээнд оролцож байна.
Тус наадам бүтэн сарын турш үргэлжилж, бүстээ тэргүүлсэн багууд шилдгийн төлөө өрсөлдөж байгаа юм. Ардчилсан нам 2019 оныг "Залуусын хөгжлийг дэмжих жил" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд залуусыг идэвхжүүлэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох зорилгоор шат дараалсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү спортын наадам юм.