Далай ламын хойд дүрийг НҮБ тодруулах ёстой гэв | News.MN

Далай ламын хойд дүрийг НҮБ тодруулах ёстой гэв

Далай ламын хойд дүрийг НҮБ тодруулах ёстой гэв

Далай ламын хойд дүрийг НҮБ тодруулах ёстой гэв

Бурхны шашны тэргүүн XIV Далай ламын хойд дүрийг тодруулахад Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) -ыг оролцуулахыг хүсч буйгаа АНУ-аас мэдэгджээ. Өдгөө 84 насыг зооглосон Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал сүүлийн хэдэн жил олон улсын анхааралд байгаа юм. Ялангуяа Хятадын засгийн газраас Далай ламын хойд дүрээр өөрийн хүнийг тодруулахыг хичээж байгаа нь олон улсын санааг зовоож байна.

Олон улсын шашны эрх чөлөөний асуудал хариуцсан АНУ-ын элч төлөөлөгч Сэм Браунбэк өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Дарамсала хотноо Далай ламтай уулзаж, хойд дүрийг нь тодруулах асуудлыг хэлэлцжээ.  Уулзалтын үеэр тэрбээр Далай ламд хандан хойд дүрийг нь тодруулах үйл хэрэгт олон улсын дэмжлэг авах механизмыг бий болгоход АНУ туслах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Далай ламын хойд дүрийг тодруулах нь Хятадын засгийн газар биш Түвдийн бурхны шашинтнуудад хамаарах зүйл” гэдгийг онцолжээ.

Гэхдээ Хятад улс нь Аюулгүй зөвлөл дэх хориг тавих эрхээ ашиглан аливаа үйл хэргийг зогсоохыг оролдох боловч НҮБ-ын бусад орнууд дуу хоолойгоо нэгтгэнэ гэж найдаж буйгаа Сэм Браунбэк хэлжээ.

Далай лам нь Барууны орнуудаар аялж, бурхны шашны сургаал, сайн сайхны төлөө айлтгал, ном хурдаг билээ. Гэвч тэрбээр энэ онд эрүүл мэндийн шалтгаанаар эдгээр айлчлалуудаа багасгасан юм. Гэхдээ Сэм Браунбэктэй хийсэн уулзалтын үеэр Далай лам ахиад 15-20 жил амьдарна гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: Agence France-Presse

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2019-11-09 90.214.89.145

Бурханы олон шавь нараа тайван амгалан байцгаа. Далай ламын дараагийн дүр Энэтхэгээс тодрох боловч урт наслахгүй ба тэрний дараагийнх Төвдөөс тодрох нигууртай байнаа гэж тааж байна. Шашин шүтдэг бол түүндээ үнэнч байхыг хичээвэл зохилтой. Хэн нэгэн хүнийг шүтэх биш шашныхаа удирдагчид хүндэтгэлтэй ханд гэсэн утгатай юм. Тэр чинь бурхан биш шүү дээ.

Avatar

Зочин 2019-11-09 64.53.213.174

Mongoloos todruulchihaasai ooroo tegj helsen udaatai

Avatar

Zochin 2019-11-09 67.81.189.74

Uls torjuuleh hereggui,shashin uls toroos hol bh ystoi,ted oorsdoo shiideh ni zov,tegeed ch MONGOL iin jinhene shadhin shaman!

Avatar

Зочин 2019-11-09 64.119.25.140

улс орнууд болон улс төрийнхөн оролцох хэрэггүй. Энэ бол буддистууд тэр дундаа их хөлгөний урсгалын очирт хөлгөний сүсэгтнүүдийн шийдэх оюун санааны, шашны асуудал.

Avatar

Зочин 2019-11-09 202.21.108.156

Үхсэн төвдийн сүнс Монголоос л хол байх болтугай.

Avatar

Зочин 2019-11-09 202.126.88.38

Тэнэг х***а чиний сүнс бол тамд тэнүүчлэх нь тодорхой

Avatar

Зочин 2019-11-09 85.62.234.209

😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂

Avatar

Зочин 2019-11-09 66.181.188.118

далай лам хойд дүрээ ану гаас тодруулсан нь дээр биз дээ.

Avatar

Asyylt 2019-11-09 202.126.88.42

Dalai lamiim hoid duriig Mongoloos todryylna gd bsn bish biluu? Torvol neg talaas sxn, nogoo talaas hitad ylsaas daramt shahalttai bh ym bolov yy…?

Avatar

Зочин 2019-11-09 202.55.188.90

Тэр дэмий ядаж байхад яр гэгч болно.

Avatar

Зочин 2019-11-09 202.179.25.205

Муу эрд халдага дараа…

Avatar

Асуулт 2019-11-09 45.51.113.91

Миеэ Энхболд санаатай байсан гэлүү

Avatar

дараагийн төвд 2019-11-09 202.21.108.173

Монголоос тодруулах юм дараагийн төвд болох нь тодорхой шүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж