Далай ламын хойд дүрийг НҮБ тодруулах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2019.11.09-нд нийтлэгдсэн

Далай ламын хойд дүрийг НҮБ тодруулах ёстой гэв

Далай ламын хойд дүрийг НҮБ тодруулах ёстой гэв

Бурхны шашны тэргүүн XIV Далай ламын хойд дүрийг тодруулахад Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) -ыг оролцуулахыг хүсч буйгаа АНУ-аас мэдэгджээ. Өдгөө 84 насыг зооглосон Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал сүүлийн хэдэн жил олон улсын анхааралд байгаа юм. Ялангуяа Хятадын засгийн газраас Далай ламын хойд дүрээр өөрийн хүнийг тодруулахыг хичээж байгаа нь олон улсын санааг зовоож байна.

Олон улсын шашны эрх чөлөөний асуудал хариуцсан АНУ-ын элч төлөөлөгч Сэм Браунбэк өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Дарамсала хотноо Далай ламтай уулзаж, хойд дүрийг нь тодруулах асуудлыг хэлэлцжээ.  Уулзалтын үеэр тэрбээр Далай ламд хандан хойд дүрийг нь тодруулах үйл хэрэгт олон улсын дэмжлэг авах механизмыг бий болгоход АНУ туслах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Далай ламын хойд дүрийг тодруулах нь Хятадын засгийн газар биш Түвдийн бурхны шашинтнуудад хамаарах зүйл” гэдгийг онцолжээ.

Гэхдээ Хятад улс нь Аюулгүй зөвлөл дэх хориг тавих эрхээ ашиглан аливаа үйл хэргийг зогсоохыг оролдох боловч НҮБ-ын бусад орнууд дуу хоолойгоо нэгтгэнэ гэж найдаж буйгаа Сэм Браунбэк хэлжээ.

Далай лам нь Барууны орнуудаар аялж, бурхны шашны сургаал, сайн сайхны төлөө айлтгал, ном хурдаг билээ. Гэвч тэрбээр энэ онд эрүүл мэндийн шалтгаанаар эдгээр айлчлалуудаа багасгасан юм. Гэхдээ Сэм Браунбэктэй хийсэн уулзалтын үеэр Далай лам ахиад 15-20 жил амьдарна гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж