Нийтийн тээвэр автобус цэвэрлэх үйлчилгээ нэвтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.09-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэр автобус цэвэрлэх үйлчилгээ нэвтрүүлжээ

Нийтийн тээвэр автобус цэвэрлэх үйлчилгээ нэвтрүүлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  аравдугаар сарын 4-ний өдрийн 3/1388 дугаартай албан бичгийн дагуу автобусны цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийг ая тухтай, цэвэр орчинд зорчих нөхцөл бололцоогоор хангах, нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг дээшлүүлэх ажлын хүрээнд "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-с “BUS SERVICE” цэвэрлэгээний үйлчилгээг нэвтрүүлжээ.

Уг ажлын хүрээнд эцсийн цэгүүд болох Ч:25 Тоосгоны эцэс, Ч:28 Сэлхийн эцэс, Ч:29 Сэлбийн чиглэлүүдэд “BUS SERVICE” үйлчилгээг явуулж байна. Энэ үйлчилгээ нь нийтийн тээврийн шугаманд яваа өөрийн автобусанд чийгтэй цэвэрлэгээ, халдвараас сэргийлэх ариутгалын үйлчилгээг зохион байгуулж иргэд та бүхэнд цэвэрхэн автобусаар үйлчлэх зорилготой ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж