Барилгын дээвэр дээр гал түлсэн зөрчил илэрчээ | News.MN

Барилгын дээвэр дээр гал түлсэн зөрчил илэрчээ

Барилгын дээвэр дээр гал түлсэн зөрчил илэрчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, "Хүннү 222" хорооллын барилгын талбай дээр гал түлж утаа гаргасан тохиолдол гарчээ. Тодруулбал, Нийслэлийн шуурхай албаны төв штабын утсанд ирүүлсэн иргэний гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штабтай хамтран газар дээр нь хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр  шөнө хүйтэн хоносон учраас барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Г нь барилгын дээвэр дээр гэрээсээ шахмал түлш авчирч гал түлсэн болох нь тогтоогдсон байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/433-А/820 тоот тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу Г-д торгууль ногдуулжээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж