Түүхий нүүрс нэвтрүүлэхгүйн тулд 7 цэгт шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.09-нд нийтлэгдсэн

Түүхий нүүрс нэвтрүүлэхгүйн тулд 7 цэгт шалгалт хийж байна

Түүхий нүүрс нэвтрүүлэхгүйн тулд 7 цэгт шалгалт хийж байна

Монгол Улсын Засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолоор Улаанбаатар хотын төвийн  зургаан  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр хэрэгжиж байгаа билээ.

Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, албаны алба хаагчид Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын бүс рүү нэвтрэх хяналтын долоон цэгт ажиллаж байна. Тодруулбал, Налайх, Өлзийт, Морингийн даваа, Эмээлт, Баруун туруун, Тахилт, Гүнтийн давааны хяналтын цэгүүдээр түүхий нүүрсийг нэвтрүүлэхгүй байх, таслан зогсоох чиглэлтэй хяналт шалгалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулан ажиллаж буй.

Энэхүү  хугацаанд шалган нэвтрүүлэх цэгт 251 тээврийн хэрэгслээр 4150 тонн түүхий нүүрс агаарын чанарыг сайжруулах бүс рүү буюу Улаанбаатар хот руу тээвэрлэж, нэвтрүүлэх зорилготой үйлдлийг таслан зогсоожээ.

Хориглосон бүсэд  түүхий нүүрсийг суудлын болон ачааны автомашинд нууж хулгайгаар оруулахыг  завдсан тохиолдол гарсаар  байгаагаас гадна нэн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг хууль бусаар оруулахыг завдсан тохиолдол их гарч байгааг албаныхан ярьж байна.

Хэрэв нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн долдугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж