АН-ын ҮБХ хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.09-нд нийтлэгдсэн

АН-ын ҮБХ хуралдаж байна

АН-ын ҮБХ хуралдаж байна

Нэмэлт:

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны хурал Төрийн ордны Их танхимд хаалттай горимоор эхлээд байна. ҮБХ нь 419 гишүүнтэй, 68 хувь нь өнөөдрийн хуралд ирснээр ирц 50 хувийн босгыг давж, хуралдааныг эхлүүлсэн байна.

Тус хуралдаанаар нөхөн сонгуулиар сонгогдсон ҮБХ-ны гишүүдийг батламжлах зэрэг асуудлууд багтаж буй юм. Яг одоо тус хуралдаанд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлж буй ажээ.

Өнөөдөр АН-ын ҮБХ хуралдана

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит хурал өнөөдөр /2019.11.09/ 12.00 цагт Төрийн ордны Их танхимд эхэлнэ.

Уг хурлаар нэгдүгээрт, ҮБХ-ны нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг батлах, хоёрдугаарт, Улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, гуравдугаарт, Сонгуульд нэр дэвшигчийн татварын хэмжээ, хугацааг батлах, дөрөвдүгээрт, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй ҮБХ, ДоСХ, ҮДХ-ны гишүүдтэй байгуулах гэрээний төслийг хэлэлцэн батлах ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж