Осгож нас барсан нярайн цогцос олджээ | News.MN

Осгож нас барсан нярайн цогцос олджээ

Осгож нас барсан нярайн цогцос олджээ

Осгож нас барсан нярайн цогцос олджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрээс  энэ сарын 7-ны өдөр  нярайн цогцос олджээ. Тодруулбал, тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт арын жалганд нь эхээс мэндлээд удаагүй нярайн цогцос олдсон байна. Урьдчилсан байдлаар нярайг осголтын улмаас нас барсан гэж үзэж байгаа ба Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй аж. 

Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 67 настай эмэгтэй орон сууцны дөрвөн давхраас үсрэх гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид таслан зогсоожээ. Энэ тухай дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн орон сууцанд очиж, Ч-г дөрвөн давхраас олс ашиглан аварч, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр  хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна. Дээрх эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амиа хорлохоор завдсан байжээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 5 цагийн өмнө 202.126.88.187

Sogtuu huuhnuud eruuljeegui tsagt mongol uls oodlohgui!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж