Нийслэлийн Баянгол дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрээс энэ сарын 7-ны өдөр нярайн цогцос олджээ. Тодруулбал, тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт арын жалганд нь эхээс мэндлээд удаагүй нярайн цогцос олдсон байна. Урьдчилсан байдлаар нярайг осголтын улмаас нас барсан гэж үзэж байгаа ба Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй аж.
Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 67 настай эмэгтэй орон сууцны дөрвөн давхраас үсрэх гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид таслан зогсоожээ. Энэ тухай дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн орон сууцанд очиж, Ч-г дөрвөн давхраас олс ашиглан аварч, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна. Дээрх эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амиа хорлохоор завдсан байжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ