Гэр бүлийн хоёр гишүүнийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хоёр гишүүнийг хөнөөжээ

Орхон аймагт онц ноцтой гэмт хэрэг гарсан тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө тус аймагт нэг гэр бүлийн таван хүн гэмт этгээдийн халдлагад өртөж, хоёр нь амиа алдсан байна. Харин үлдсэн гурван гишүүний хувьд эмнэлэгт хүргэгджээ. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоосон. Одоо эрэн сурвалжлах ажиллагаа явуулж буйг ЦЕГ-аас мэдэгдсэн юм. Гэмт этгээд нь ямар нэгэн галт зэвсэг хэрэглээгүй ч хохирогчид халдлагын улмаас амиа алдсан нь тодорхой болжээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Д.УУДАМ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж