Хүний эрхийн үндэсний комиссоос өчигдөр /2019.11.08/ /дөрвөн хүүхдийн амь нас аварсан иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг “Хүний эрхийн төлөө” тэмдгээр шагналаа. Уг шагналыг 100 мянган төгрөг дагалддаг аж.
Хэргийг эргэн сануулбал, иргэн С.Хишигдалай энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед таксины үйлчилгээ үзүүлж байхдаа Чингэлтэйн эцэст хүн хүргэж өгчээ. Үйлчлүүлэгчээ буулгаж байх үед хүүхдийн "Авраарай, туслаарай" гэх дуу сонсогдсон байна. Ингээд тэд хүүхдийн дуу сонсогдсон зүгт очтол эсгий гэр шатаж, тооноор нь гал гарч байжээ.
"Хашаанд гүйгээд ортол өөдөөс нь арав гаруй насны хүүхэд бага насны дүүгээ тэврээд гэрээсээ гарч ирж байсан. Гэр дотор дахиад хүүхдийн дуу гарсан тул шууд шалавхийн зөрж орсон. Тухайн үед гэр дотор 7, 8 настай болов уу гэмээр хоёр хүүхэд уйлаад зогсож байсан. Хүүхдүүд нүцгэн байсан учраас хөнжлийг нь шүүрч аваад боогоод гэрээс гаргасан" хэмээн С.Хишигдалай ярьсан байдаг.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ