Гэмт хэргийн замаар олдсон утас худалдахгүй байхыг сэрэмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.11.09-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн замаар олдсон утас худалдахгүй байхыг сэрэмжлүүлэв

Гэмт хэргийн замаар олдсон утас худалдахгүй байхыг сэрэмжлүүлэв

Гар утасны худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн удирдлага, худалдаа эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалахын тулд цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны хагас жилийн байдлаар хулгайн 478 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдсанаас  85,4 хувь нь гар утас, 14,3 хувь нь бэлэн мөнгө, түрийвч алдагдсан байжээ.

Дээрх үзүүлэлтээр нийт халаасны хулгайн гэмт хэргийн ихэнх нь гар утас алдагдсан дуудлага мэдээлэл эзэлж байгаагаас гадна гар утас худалдан борлуулдаг хувь хүн, аж ахуйн нэгжүүд гэмт хэргийн замаар олдсон гар утас эд зүйлсийг худалдан борлуулах үйл ажиллагаа тасрахгүй байгаа аж.

Хэрэв гар утасны худалдаа эрхлэгчид гэмт хэргийн замаар олдсон гар утас, эд зүйлийг мэдсээр байж худалдан борлуулсан бол тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгах юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж