“Интер” 13 жилийн дараа улирлыг гурван хожилтой эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

“Интер” 13 жилийн дараа улирлыг гурван хожилтой эхлүүллээ

Италийн Сери А лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө болсон билээ. Энэ тойрогт Милан хотын хоёр том баг болох “Интер” болон “Милан” клубүүд хоорондоо учраа таарч, “Хар хөхүүд” 1:0-ээр хожсон. Ингэснээр улирлын гурав дахь ялалтаа авч, лигийг 9 оноотой тэргүүлж байна.

Тэгвэл “Интер” 2002 оноо хойш анх удаа лигийн эхний гурван тойрогт хожиж, улирлыг амжилттай эхлүүлж байгаа нь энэ аж.  13 жилийн өмнө “Интер” Эктор Куперын удирдлага дор улирлын эхний дөрвөн тоглолтод хожиж байсан юм байна. Улмаар тэр улиралдаа хоёрдугаар байрт шалгарч байжээ. 

Энэ улиралд “Интер” Роберто Манчинигийн удирдлага дор нэгдүгээр тойрогт “Аталанта” клубыг 1:0-ээр, хоёрдугаар тойрогт “Карпи”-г 2:1-ээр буулгаж авсан. Тэгвэл дөрөвдүгээр тойрогт “Кьево” клубтэй учраа таараад байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж