
“The "Candle in the Wind"” дууг дуулсан алдарт дуучин Элтон Жон өдгөө Америк дахь тансаг харшдаа нөхөр Дэвид Фуриштэй хамт амьдарч байна. Элтон Жон лаан гэрэлтүүлэгт их дуртай бөгөөд түүний харш бүхэлдээ лаан гэрэлтүүлэг чимэглэлтэй аж. Энэ тухай саяхан тэднийд хамтлагтайгаа зочилсон Дэнни Жонес ам алджээ. Дэнни “ Түүний харш дахь өрөө болгон маш цэвэрхнээс гадна сайхан үнэртэй лаа асаасан байсан нь надад хамгийн их таалагдсан” гэжээ.
Элтон Жон лаанаас гадна ваар цуглуулах дуртай. Түүний харшид ваар дүүрэн өрсөн өрөө олон байдаг гэнэ. Түүний тансаг харш урлагын бүтээлүүдээр дүүрсэн яг л музей шиг тул хундагатайгаа ширээн дээр тавих зай бараг байгаагүй гэж Дэнни ам алдав.
Хамтлагынхан ямар нэгэн үнэтэй зүйлийг нь санамсаргүй хагалчих вий гэж санаа зовж байсан гэнэ.
Бэлтгэсэн Н.Энх