Олон улсын "WINE EXPO-2019” үзэсгэлэн нээгдэв

Хуучирсан мэдээ: 2019.11.09-нд нийтлэгдсэн

Олон улсын "WINE EXPO-2019” үзэсгэлэн нээгдэв

Олон улсын "WINE EXPO-2019” үзэсгэлэн нээгдэв

Дэлхийн тэргүүлэгч дарс үйлдвэрлэгчид нэг дор цугларах олон улсын дарсны үзэсгэлэн "WINE EXPO 2019" арга хэмжээний нээлт өчигдөр /2019.11.08/ боллоо. "World Wine" дарсны төрөлжсөн дэлгүүрээс зохион байгуулж буй тус үзэсгэлэнд дэлхийд алдартай дарс үйлдвэрлэгчдийн мастерууд түүнийг борлуулагч ААН, сонирхогч, цуглуулагчдад  брэнд бүтээгдэхүүнээ сурталчлан, дарсны талаар мэдээлэл өгч байсан юм. Тус үзэсгэлэн нь  дарсанд дурлагчид, хэрэглэгч нарт зориулсан дарс, оргилуун дарс, өндөр хатуулагтай бүтээгдэхүүний амталгаат мэдлэг мэдээлэл өгөх, зөв соёлтой хэрэглээнд бодитой хувь нэмэр оруулах зорилготой аж.

“Wine expo”  амталгаат үзэсгэлэн нь 2015 оны арваннэгдүгээр сараас хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд дэлхийн тэргүүлэгч 10 орон болох Франц, Итали, Испани, Герман, Япон, Австрали гэхчлэн орнуудын тэргүүлэгч 17 дарс үйлдвэрлэгчдийн төлөөлөл иржээ. Үзэсгэлэнд нийт  350 гаруй нэр төрлийн дарс, 60-70 нэр төрлийн оргилуун дарс болон 50 гаруй нэр төрлийн өндөр хатуулагтай бүтээгдэхүүний танилцуулга хийгдэж байсан юм. 

Энэ үеэр бидний сайн мэдэх хувцас загварын гэгддэг   Giorgio Armani, Fendi брэндүүдийн дарсыг "World Wine" дарсны төрөлжсөн дэлгүүр албан ёсоор Монголд оруулж ирж байгааг зарласнаараа ихээхэн онцлог байв.

“World Wine”-аас зохион байгуулж буй уг үзэсгэлэнгээр зочид буудал, ресторан, зоогийн газар, караоке, шөнийн клуб, паб, сүлжээ супермаркет дэлгүүр, хүнсний дэлгүүр, бөөний төв, хөдөө орон нутгийн хүнсний дэлгүүр, бөөний төвийн бизнес эрхлэгчид болон дарсанд дуртай хэн бүхэнд мэргэжлийн байгууллагын хувьд шингэн хүнсний мэдлэг мэдээллийг олгох, дарсны зөв хэрэглээ, эрүүл мэндийн ач тусыг сурталчилж байгаагаараа  ихээхэн онцлог юм. Үзэсгэлэн өнөөдөр мөн үргэлжлэх юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж