Польшийн засгийн газар илүү олон дүрвэгч эх орондоо хүлээж авахын хариуд Европын холбоонд болзол тавьжээ. Польш Европын холбооноос хилийн хамгаалалтаа нэмэгдүүлэх болон эдийн засгийн тусламж авах хүсэлтэй байна. Польшийн ерөнхий сайд Эва Копач өнгөрсөн долоо хоногт 2000 дүрвэгчийг эх орондоо хүлээн авах боломжтой гэдгийг мэдэгдсэн юм.
Энэ он гарсаар Европын орнуудад нийтдээ 300 мянга гаруй цагаач ирээд байгаа ч дүрвэгсдийн цуваа тасрахгүй байна. Улмаар дүрвэгсдийн асуудал хямралын хэмжээнд яригдаж эхэлсэн бөгөөд үүнийг Европын холбооны өмнө тулгарсан том сорилт гэж үзэж байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters