Жолоодох эрхээ сэргээлгэхэд иргэний үнэмлэх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

Жолоодох эрхээ сэргээлгэхэд иргэний үнэмлэх шаардлагатай

Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө зөрчил гаргаж, эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой болсон. Үүнтэй холбоотойгоор авто машин жолоодох эрхээ сэргээлгэх гэсэн иргэд ЦЕГ-ын харьяа Ли­цензийн төвд багагүй дараалал үүсгээд байгаа юм. Тэгвэл тус төв өглөө 08.00 ца­гаас орой 19.00 цаг хүртэл уртас­гасан цагаар ажиллахаар болжээ.

Эрх сэргээх ажиллагаанд тодорхой цаг хугацаа заагаагүй учраас ажлаа алдаж өдөржин оочерлох хэрэггүйг холбогдох албаны хүмүүс зөвлөж байна. 2014 оны аравдугаар сарын 01-нээс өмнө авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ха­суул­сан бол иргэний үнэмлэхтэйгээ ирээд эрхээ сэргээлгээд үнэмлэхээ авч бол­ох гэнэ. Харин 2014 оны аравдугаар сарын 1-нээс хойш эрхээ хасуулсан бол иргэний үнэм­­­лэх, жолооны үнэм­лэх­ний 12500 төг­рөг банкинд ту­шаасан баримттайгаа ирээд эр­хээ сэргээлгээд, үнэмлэхээ захиалж авах юм байна.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж