УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачлагаар 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо | News.MN

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачлагаар 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо

САРАНЧИМЭГ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачлагаар 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачлагаар 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн V  хороонд байрлах Шавь цогцолбор  сургуулийн 640 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөл өнөөдөр /2019.11.08/ ашиглалтад орлоо. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн төлөөлөл, сурагчид болон төрийн захиргааны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлд сургуулийн ачааллыг бууруулах, сургалтын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй олон ажил хийж байгаа. Энэ онд 320 хүүхдийн хүчин чадалтай 97-р сургуулийн өргөтгөл,  улсдаа хамгийн томд тооцогдох 146 дугаар цэцэрлэг ашиглалтад орсон, Тойргийнхоо сургууль, цэцэрлэгүүдэд 250 сая төгрөгийн тоног  төхөөрөмж,  Баянзүрх дүүргийн XIV хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай  цэцэрлэг ашиглалтанд удахгүй орох зэрэг олон ажлуудыг шат дараалан хийж байгаа. Цаашид ч  сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх  чиглэлээр 2020 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед идэвхтэй ажиллана” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 2018-2019 оны улсын төсөвт Шавь цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн батлуулсан байна. Шавь цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг “Шилдээд” ХХК компани гүйцэтгэжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ААААААА 2019-11-08 202.9.43.43

УИХ-ын гишүүн Саранчимэгийн санаачилгаар улс орон хөгжөөд л, ард түмний амьдрал сайжраад л. байх юмаа. 2020 ОНД Таны төлөө саналаа өгнө өө өгнө санаа зоволтгүй шүү. .

Avatar

Зочин 2019-11-08 64.119.24.251

өөрийх нь амьдардаг сууцнаас нь хямдхан сургууль байна. өөрөө мөнгө шаргаад барьсан юм шиг шоудах юм аа

Avatar

buqbubq 2019-11-08 202.9.43.124

minii mongoor shoudaxaa boli avgai min

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж